• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахыг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-28 10:59:58

Хятад улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Же-И 27-ны өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд, олон улсын нийгэмлэгт хандан, сэтгэл нэгдэн хүчээ нийлүүлж, терроризмын хэт даврагч хүчинд цохилт өгч, терроризм үүсэх хөрсийг арилган, Ойрх Дорнодын бүсийн энх тайван тогтвортой байдлыг бүх хүчээрээ ахиулах ёстой гэж уриалав.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мөн өдөр хийсэн Ойрх Дорнодын бүсийн цөөнх үндэстэн бүлгийг хамгаалах асуудлаарх хуралд Лю Же-И ингэж хэлсэн байна.

Хятад улс аливаа хэлбэрийн терроризмыг эрс эсэргүүцэж, терроризмын эсрэг олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжинэ гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе