• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк Германы удирдагчид Иранд шаардлага тавив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-28 11:26:40

 Америкийн ерөнхийлөгч Барак Обама, Германы канцлер Меркель нар 27-ны өдөр Ираны цөмийн асуудлын хэлэлцээрийн "үлдэгдэл асуудал"-ыг шийдвэрлэхийг Иранд шаардсан байна.

Цагаан ордон мэдэгдэл нийтэлж, Барак Обама, Меркель нар мөн өдөр утсаар ярьж, Ираны цөмийн асуудлаар урт хугацааны бүх талын гэрээ байгуулахын тулд зүтгэхээ дахин нотоллоо гэжээ.

Ираны цөмийн асуудлаарх 6 орон 26-ны өдөр Швейцарт үргэлжлэн хэлэлцээр хийж, 3-р сарын сүүлчээр бүдүүвч гэрээ тохиролцохын тулд хүчлэн зүтгэж байна.

26-ны өдөр Ираны ерөнхийлөгч Франц, Англи, ОХУ-ын удирдагчидтай утсаар ярьж, Ираны цөмийн хэлэлцээрийн асуудлыг авч хэлэлцжээ.

\Сарантуяа\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе