• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хувь заяаны хамтын цогцын дөрвөн талт агуулгыг тодорхойлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-28 15:34:56

"Азийн шинэ ирээдүй: Хувь заяаны хамтын цогц болцгооё" сэдэвт Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2015 оны ээлжит чуулган 3-р сарын 28-нд эхлэв. Хятад улсын дарга Ши Жиньпин гол сэдвийн хүрээнд лекц уншихдаа, хувь заяаны хамтын цогцын дөрвөн талт агуулгыг анх удаа тодорхойллоо.

Ши Жиньпин, хүн төрөлхтөн цорын ганц дэлхийтэй, олон орон нэг дэлхийд хамт амьдарч байна. Азийн хувь заяаны хамтын цогц болох замаар хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулъя гэлээ.

Ши Жиньпин, нэгд, хувь заяаны хамтын цогц болоход олон улс харилцан хүндэтгэж, шударга хандах хэрэгтэй. Хоёрт, хамтран ажиллаж хамтдаа амжилтанд хүрч, хамт хөгжих хэрэгтэй. Тэг нийлбэртэй тоглоом, нэг нь хожиж нөгөө нь ялагдах хуучин үзэл санааг орхиж, давхар хожих, хамтдаа амжилтанд хүрэх шинэ үзэл санааг бий болгож, хувийн эрх ашгийг хөөцөлдөхдөө бусдын эрх ашгийг харгалзаж, өөрийгөө хөгжүүлэх явцдаа хамтын хөгжлийг урагшлуулах хэрэгтэй. Гурав, нийтлэг, ерөнхийлсөн, хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн аюулгүй байдлыг сахих хэрэгтэй. Дөрөвт, Адил бус соёл иргэншлийг тэгш багтаан, солилцоо хийж харилцан суралцах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин, Хятад улс Азийн соёл иргэншлийн яриа уулзалтыг зохион байгуулж, залуус багачууд, иргэний нийгэм, орон нутаг, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарын солилцоог эрчимжүүлэн зөвлөхүүдийн харилцаа хамтын ажиллагааны веб сайтыг байгуулж, Азийн ард иргэдэд улам баялаг агуулгатай оюуны амьдрал өгч бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг улам эрч хүчтэй байлгахыг санаачилж байна гэлээ.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе