• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хүүг шат дараатай нэмэгдүүлнэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-28 16:01:56

27-нд Америкийн холбооны нөөцийн комиссын дарга Жанет Еллен, тус комисс энэ онд багтаан хүүг нэмэгдүүлнэ. Анх удаа хүүг нэмэгдүүлсний дараах валютын бодлогын хэвийн байдалд хандуулан тус комисс хүүг шат дараатай нэмэгдүүлэх бөгөөд үүнийг эдийн засгийн хөгжлийн байдалд үндэслэн шийднэ гэжээ.

Еллен, Америкийн эдийн засаг тодорхой сэргэн хөгжсөн ч сул тал ч оршиж байна. Түүнчлэн банк санхүүгийн хямралын сөрөг хүчин зүйл мөн л нөлөөлж байна. Тийм учраас хүүг шат дараатай нэмэгдүүлнэ гэлээ.

Америкийн холбооны нөөцийн комисс энэ оны 6-р сар юм уу 9-р сараас эхэлж хүүг нэмүүлэх магадлалтай байна гэж ихэнх эдийн засагчид үзэж байна.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе