• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монгол боловсролын төсөлд гарын үсэг зурав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-25 17:14:13

Хятад Монгол хоёр орны боловсролын байгууллага 21-нд Улаанбаатар хотноо "Хятад Монголын солилцооны сургалтын тусгай тэтгэлгийн төслийг хамт байгуулах тухай санамж бичиг"-т гарын үсэг зурав. Энэ бол өнгөрсөн жил Ши Жиньпин дарга Монгол улсад айлчлах үеэр тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж буй чухал арга хэмжээний нэг нь юм.

Уг санамж бичгийн дагуу ирээдүйн 5 жилд Хятадын тал жил бүр Монгол улсад сургалтын тусгай тэтгэлгийн 200 орон тоог олгоно. Түүнчлэн боловсрол, урлаг, геологи, барилга, хөдөө аж ахуйн мэргэжлийн аспирант докторантыг голлон сургана.

Энэ төслөөс гадна Монголын оюутан сурагчдад мөн Хятадын засгийн газрын тэтгэлэг, ӨМӨЗО-ы тэтгэлэг, Күнзийн институтийн тэтгэлэг зэрэг олон төрлийн тэтгэлэг олгоно.

Өдгөө, Хятад улс Монгол улсад туслан сургуулийн байр байгуулах, багш бэлтгэх, сургалтын тэтгэлэг олгох олон арга замаар боловсролын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж байна. Энэ онд, Хятадын засгийн газар Улаанбаатарт сургууль байгуулах төсөл хэрэгжүүлж, тухайн нутгийн 20 гаруй сургуулийг Хятадын талын дэмжлэгтэйгээр шинэчлэн байгуулах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе