• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Үй Цай дунд сургуулийн эгч дүү хоёр "Хятад хэлний гүүр" тэмцээнд тэргүүлэв

CRI       (GMT+08:00) 2015-04-26 17:17:29

Хишиг дунд сургуулийн сурагч Э.Одгэрэл

Дэлхийн дунд сургуулийн сурагчдын "Хятад хэлний гүүр" тэмцээний Монголын бүсийн 8 дахь тэмцээний сүүлчийн шатны шалгаруулалт 4-р сарын 25-ны өдөр Улаанбаатарт болж, Үй Цай бүрэн дунд сургуулийн сурагч Б.Минжин 93.94 оноогоор, түүний эгч Үй Цай бүрэн дунд сургуулийн сурагч Б.Ариун 93.25 оноогоор хамтдаа тэргүүн байранд шалгарав. Энэ эгч дүү хоёр МУ-ын дунд сургуулийн сурагчдын нэрийн өмнөөс Дэлхийн дунд сургуулийн сурагчдын Хятад хэлний гүүр тэмцээнд оролцох болно. Б.Минжин мөн хамгийн шилдэг уран илтгэгчээр шалгарсан байна.

23-р дунд сургуулийн сурагч Х. Нонна

Найрамдал сургуулийн Б.Амаржаргал, Үй Цай дунд сургуулийн Т.Анударьяа 2-р байр, Хишиг дунд сургуулийн Л.Анастасия, Үй Цай дунд сургуулийн Н.Нандин, 23-р дунд сургуулийн Х.Нонна, Хишиг дунд сургуулийн Э. Одгэрэл нар 3-р байр эзлэв. Хишиг дунд сургуулийн Э.Одгэрэл мөн хамгийн шилдэг авьястнаар шалгарсан байна.

Шэнлижэ дунд сургуулийн сурагч О.Энхжин

Үй Цай дунд сургууль, Найрамдал сургууль, Хишиг дунд сургууль шилдэг зохион байгуулагчийн шагнал хүртлээ.

3-р байр эзэлсэн сурагчдад Хятад хэлний сайн дурийн багш нарын ахлагч

Линь Юйбао шагнал гардуулав

Энэ тэмцээнийг БНХАУ-ын Күнзийн институтын төв байр санаачилж, МУИС-ын Күнзийн институт, МУ-ын Хятад хэлний багш нарын холбоо зохион байгуулж, Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, Хятад Монголын Соёл боловсролын сан ивээн тэтгэсэн байна. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Гүө Шиньчяо энэ арга хэмжээнд оролцож үг хэлсэн бөгөөд тэргүүн байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулсан байна.

Тэргүүн байр эзэлсэн эгч дүү хоёрт БНМАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх

Гүө Шиньчяо шагнал гардуулав


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе