• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Америк Японы батлан хамгаалах хамтын ажиллагааны удирдлага"-д өөрчлөлт оруулав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-28 09:53:34
27-нд Нью-Йоркт АНУ Япон хамтран "Америк Японы батлан хамгаалах хамтын ажиллагааны удирдлага"-ын шинэ хэвлэлийг нийтэлж, дэлхий дахинд Японы зэвсэгт хүчин улам их дайралт давшилтын чанартай үүрэг гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрөв.

Мөн өдөр Нью-Йоркт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Керри, Батлан хамгаалахын сайд Эштон Картер, Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида, Японы Батлан хамгаалах сайд Ген Накатани нар Гадаад хэрэг, Батлан хамгаалахын "2+2"зөвшилцөл хийж, "Америк Японы батлан хамгаалахын хамтын ажиллагааны удирдлага"-д албан ёсоор өөрчлөлт оруулж, Японы өөрийгөө хамгаалах армиас АНУ-ын цэрэг дайны ажиллагаанд дэмжлэг үзүүлэх цар хүрээг ихээр нэмэгдүүлж, Япон Америкийн цэрэг дайны хамтын ажиллагааны хамрах хүрээг Японы "эргэн тойрны" хэмжээнээс улам өргөжүүлсэн байна. "Америк Японы батлан хамгаалах хамтын ажиллагааны удирдлага"-д, АНУ-ын цэргийн арми гуравдагч орны заналхийлэлд учрах үед, Япон дэмжлэг туслалцаа үзүүлж болох ба Америкийн армид туслан Дундад дорнодод сэргийлж самнах үүрэг гүйцэтгэж болно гэжээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамаас мэдээлэхдээ, "Америк Японы батлан хамгаалах хамтын ажиллагааны удирдлага"-ын шинэ хэвлэлийн дагуу, Япон "хамтаар өөрийгөө хамгаалах эрх"-ээ хэрэгжүүлж болох ба бусад орны халдлагад өртөх үед өөрийгөө хамгаалах бөгөөд Америк болон Япон бүс нутаг хийгээд дэлхий дахинд хамтын ажиллагаагаа улам нэмэгдүүлэх юм байна.

Мөн өдөр АНУ-ын Батлан хамгаалах яам, 2014 оны 7-р сард Японы засгийн газраас үндсэн хуульд өөрчлөлт оруулах, хамтаар өөрийгөө хамгаалах эрхийг сэргээх тогтоолын төслийг баталсан явдлыг АНУ сайшаан дэмжиж байна гэжээ. Мэдэгдэлд тэмдэглэхдээ, "Америк Японы батлан хамгаалах хамтын ажиллагааны удирдлага"-ын шинэ хэвлэлийн дагуу АНУ, Япон пуужингийн довтолгооноос хамгаалах чадавхаа дээшлүүлэх, чөлөөт орон зайн аюулгүй байдал, интернэтийн аюулгүй байдал зэрэг талаар хамтран ажиллахыг хүлээн зөвшөөрөх болно гэжээ.

27-ны орой, Японы олон зуун иргэд Токиогийн ерөнхий сайдын ордны өмнө цугларч, "Америк Японы батлан хамгаалах хамтын ажиллагааны удирдлага"-д өөрчлөлт оруулсан явдлыг эсэргүүцсэн байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе