• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Балбын газар хөдлөлтийн улмаас Түвдэд амиа алсдан хүний тоо 25-д хүрчээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-28 09:55:56

Сурвалжлагч 27-ны өдрийн 21 цагт ТӨЗО-ны Газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах командлалын газраас мэдээлснээр, Балбад хүчтэй газар хөдөлсний улмаас Хятадын Түвдийн нутагт 25 хүн амиа алдаж, 117 хүн бэртсэн бөгөөд цаг хугацаа өнгөрөхийн хирээр амиа алдаж бэртсэн хүний тоо нэмэгдэх хандалагатай байна.


Энэ удаагийн газар хөдлөлтөөр Шигазын 18 хошуу шянь гамшигт өртжээ. Гамшигт ноцтой өртсөн 3 хошуу шяньд иргэдийн байшингийн 80 хувь нь нурсан байна. Түвдийн зам харилцааны нөхцөл тааруу, харилцаа холбооны нөхцөл ч хоцронгуй, уулан зам бартаа ихтэй, газар хөдлөлт байнга гарч буйн улмаас амиа алдаж бэртсэн хүний тоо нэмэгдэж байна.


Газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах ажилд бэрхшээл тулгарч байгаатай холбогдуулан, ТӨЗО-ны Газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврах командлалын газраас "Хүний амь насыг аврахаар гол ажлаа болгосон хүрээнд гамшгаас аврах ажиллагаа өрнүүлэх" яаралтай байршуулалт хийсэн байна. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе