• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эмэгтэйчүүдийн эдийн засаг нийгмийн эрх ашгийг хамгаалахыг онцлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-28 10:13:11

27-нд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн газрын гаргасан тайланд, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангах хэрэгтэй. Орлогын талаар эрэгтэйчүүдтэй харьцуулбал нилээд зөрөөтэй байна. Иймээс эдийн засгийн хөтөлбөр боловсруулахдаа эдийн засгийн шинэчлэлийг ахиулж, эмэгтэйчүүдийн эдийн засаг нийгмийн эрх ашгийг баталгаажуулахыг талуудад хандан уриалжээ.

Тайланд, Бээжингийн Дэлхийн Эмэгтэйчүүдийн бага хурлыг зохион явуулсан 20 гаруй жилийн турш, олон орон эмэгтэйчүүдийн хууль ёсны эрх ашгийг дээшлүүлэх талаар чухал ахиц гаргасан хэдий ч одоогоор хэдэн сая эмэгтэй цалин хөлс багатай ажил эрхэлж, үндсэн эм эмнэлгийн эрх ашгийг эдэлж чадахгүй, цаашлаад цэвэр ус хэрэглэж чадахгүй байна гэж тэмдэглэжээ.

Дэлхийн эрчүүдийн дөрөвний гурав нь ажлын байртай байхад эмэгтэйчүүдийн тал хувь нь ажил эрхэлж байна. Дэлхийн эмэгтэйчүүдийн орлогын дундаж хэмжээ эрчүүдийнхээс 24 хувиар бага байна. Үүнээс гадна, олон эмэгтэй ямар ч цалин хөлсгүй гэр зуур, үйлчилгээний ажил хийж байна. Дэлхийн гэрийн ажил хийгчдийн 83 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд тал хувь нь хамгийн бага цалин хөлс ч авдаггүй гэж тайланд тэмдэглэжээ.

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн газрын гүйцэтгэх захирал Пхимзиле Мламбо-Нгкука, цэвэр ус, эм эмнэлэг, хүүхдийн өсөлт, настайчуудын асрамж зэрэг салбар олон нийтийн нөөцийн хэрэглээг дутуу эдэлж байна. Иймэрхүү нөхцөлд олонх эмэгтэйчүүд бага цалин хөлстэй ажил хөдөлмөрт оролцохгүй байхын аргагүй байна. Эрэгтэй, эмэгтэй гэлгүй өөрийн эдийн засаг, аюулгүй байдал, бие даасан нөхцөлд ойр дотно хүмүүсээ хамгаалах талаар бодлого боловсруулахыг онцолжээ.

 \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе