• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

АСЕАН-ы удирдагчдын 26-р чуулган өндөрлөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-28 10:20:41

АСЕАН-ы 26-р удаагийн дээд чуулган 27-нд Малайзын Лангкавид өндөрлөө. АСЕАН-ны удирдагчид товлосон ёсоор энэ оны эцсээр АСЕАН-ы хамтын цогц байгуулах, АСЕАН-ы хойшдын хөгжлийн хэтийн төлөвийг гаргах ба гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлаар цуврал нийтлэг ойлголтонд хүрчээ.

Энэ удаагийн чуулган "Бидний ард түмэн, Бидний хамтын цогц, Бидний хүсэл мөрөөдөл" уриан дор болж, "Хүнээр төв болгосон АСЕАН-ыг байгуулах Куала-Лумпурын тунхаг" "Лангкавийн тунхаг" болон гамшгаас аврах, цаг уурын өөрчлөлтийн хүндрэлийг даван туулах арга хэмжээг эрчимжүүлэх тунхаг зэргийг баталжээ.

"Куала-Лумпурын тунхаг" -т АСЕАН-ы орнууд "АСЕАН-ы үндсэн хуулийн зарчим, 2015 оноос хойших хөгжлийн хэтийн төлөвөөр гол чиглэл болгож, "хүнээр төв болгон, зарчимд суурилсан" АСЕАН-ы хамтын цогцыг байгуулахын тулд хүчин зүтгэхээ дахин нотолжээ.
"Лангкавийн тунхаг"-т харилцан ойлголцож, мөнхийн энх тайвныг хүсэх зорилт нь хэт радикал үзэл, хэт даврах үзлийг сааруулах чухал арга барил болов. Аливаа арга хэлбэрийн террорист үзэл, хэт радикал үзэл, хэт даврах үзлийг эрс эсэргүүцнэ гэдгийг онцолжээ.
\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе