• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Усны бохирдлоос сэргийлэх хуулийн хяналтын ажил эхэллээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-28 16:43:15

28-нд Бээжин хотноо Бүх Хятадын АТИХ-ын байнгын хорооны усны бохирдлын хяналтын тухай хууль сахиулах байгууллагын хянан шалгах багийн бүгд хурал боллоо. Усны бохирдлын хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг бүх талаар ойлгож, усны бохирдлоос сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд Бүх Хятадын АТИХ-ын байнгын хороо бүх улсын хэмжээнд Усны бохирдлын хяналтын тухай хуулийн хууль сахиулах байгууллагын хяналтын ажлыг эхлүүлэх гэж байна.

Энэ удаагийн хяналтын гол ажилд: Ундны усны эх үүсвэрийг хамгаалах, ус бохирдуулагчийн ялгаралтыг хянах, бохир усны зөвшөөрөл зэрэг эрх зүйн тогтолцооны хэрэгжилт. Чухал голын сав газрын усны бохирдлын хяналт, гол аж ахуйн нэгжүүд, аж үйлдвэрийн паркын усны бохирдлыг хянах, хот сууринд бохир ус цэвэрлэх байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, мал аж ахуй, хөдөө аж ахуйгаас гаралтай экосистемийн бохирдлыг хянах, усан онгоцноос гаралтай бохирдлоос сэргийлэх ажлууд.

Муж хотын захиргаа усны бохирдлоос сэргийлэх хууль сахиулах хянах удирдахыг сайтар хийж, байгаль орчныг хамгаалах хуулийн усны бохирдлоос сэргийлэх ажилтай холбогдсон дүрэм тогтоолыг хэрэгжүүлэх талаар авч буй арга хэмжээ, оршиж буй асуудлууд. Усны бохирдлоос сэргийлэх хуулийг сайжруулах талаар дэвшүүлсэн санал санаачилгууд багтаж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе