• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төвийн аж ахуйн нэгжийг нэгтгэх тухайд хариу өгөв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-28 17:21:55

"Төвийн аж ахуйн нэгжийг их хэмжээгээр нэгтгэн дахин байгуулж, тоо хэмжээг хорогдуулан 40 болгож болзошгүй" гэсэн мэдээ 27-нд Хятадын эдийн засгийн нэгэн хэвлэлд нийтлэгдсэнээр, мөн өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн Төрийн өмчийн хорооноос үүнтэй холбогдуулан мэдэгдэл гаргаж, тодорхойлсон байна. Хятадын Петрочайна, Синопек хэмээх газрын тосны хоёр компани тус тус мэдэгдэхдээ, нэгтгэн нийлүүлэх тухай мэдээлэл аваагүй гэжээ.

Эдийн засгийн уг хэвлэлээс мэдээлснээр, Хятадын төвийн аж ахуйн нэгжийг төрөлжүүлсэн суурин дээр, их хэмжээгээр нэгтгэн дахин байгуулж, төвийн аж ахуйн нэгжийн тоо хэмжээг улам хорогдуулж 40 болгох болно. Хятадын цахилгаан эрчим хүчний хөрөнгө оруулалтын болон үндэсний цөмийн цахилгаан эрчим хүчний компани зэрэг төвийн хоёр аж ахуйн нэгжийг нэгтгэх ажил бодитоор эхэлсэн бөгөөд нэгтгэсний дараа үндэсний цахилгаан эрчим хүчний хөрөнгө оруулалтын групп болгох юм. Мөн Хятадын Петрочайна, Синопек хэмээх газрын тосны хоёр компани, CNOOC болон Хятадын химийн аж үйлдвэрийг тус тус нэгтгээд маш том групп байгуулах тухай мэдээлжээ.

Мөн өдөр дээрх мэдээллийг олон вэб сайт уламжлан мэдээлж, Хятадын Петрочайна, Синопек хэмээх газрын тосны хоёр компани, Хятадын цахилгаан эрчим хүчний барилгын компани, Хятадын хиймэл дагуул, Хятадын COSCO зэрэг аж ахуйн нэгжийн хувьцаа бүгд хязгаарлагдаж, харин хөрөнгийн индекс огцом өсөөд 4500 нэгжид хүрчээ.

Ийм нөхцөлд, мөн өдөр Төрийн өмчийн хорооноос гаргасан мэдэгдэлд, төвийн аж ахуйн нэгжийг нэгтгэх талаар Төрийн өмчийн хорооноос асууж лавласан зүйл алга гэжээ.
Хятадын Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн өөрчлөлтийн мэргэжилтэн, Хятадын Аж ахуйн нэгжийн өөрчлөлт, хөгжлийн судалгааны нийгэмлэгийн орлогч дарга Ли Жин манай радиод сурвалжилга өгөх үедээ, Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хороо байгуулагдсан 12 жилийн турш, өнөөгийн байдлаар Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хавсарган нэгтгэсэн цуурхал хамгийн их гарч байгаа бөгөөд ард иргэдийн анхаарлыг татаж байна. "Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хавсарган нэгтгэлээ" гэдэг цуурхал үнэт цаасны зах зээлийн үнийн хэлбэлзэлтийг бий болгож байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, төрийн өмчийн хорооны холбогдох салбарууд, хэчнээн төрийн өмчийн аж ахуйн нэгжийг хавсарган нэгтгэлээ гэдэг мэдээ баттай биш. Өнөөгийн байдлаар Төрийн өмчийн хороонд ийм баримт бичиг, төлөвлөгөө байхгүй. Худал мэдээ тараах нь хөрөнгийн зах зээлд нөлөөлөх болно. Иймээс энэ худал мэдээг тодруулах нь хөрөнгийн зах зээлийг тогтвортой, эрүүлээр хөгжүүлэхэд ач холбогдолтой юм гэжээ.

Тэрээр, Өмнөд умардын машины аж үйлдвэрийг хавсарган нэгтгэсний дараа төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг хавсарган нэгтгэх цуурхал олон гарах болжээ. Жишээлбэл, Хятадын Төмөр зам, Хятадын төмөр замын байгуулалт, Хятадын усан онгоцны аж үйлдвэр, Хятадын усан онгоцны хүнд аж үйлдвэр, Хятадын телеком, Хятадын Ляньтун зэргийг хавсарган нэгтгэх тухай цуурхал гарч, цуурхалд холбогдсон аж ахуйн нэгжүүд энэ нь цуурхал болохыг бүгд тодорхойлсон байна. Үүгээр барахгүй Синопек, Петрочайна хоёрыг хавсарган нэгтгэх гэсэн цуурхал ч тархаж байна гэжээ.

"Олны дунд цуу үг тархаж байна. Салбарын аж үйлдвэрүүд адил төрлийн төслүүдээ нэгтгэнэ гэсэн нь цуу үгсийн нийтлэг онцлог юм. Эмхлэн нэгтгэхийн чухал, үндэс нь чухамхүү эмхлэн нэгтгэх эсэхтэй адил тийм хялбар биш. Юуны учраас эмхлэн нэгтгэх, эмхлэн нэгтгэхийн хүчин зүйл хаана байна гэдгийг улс орны стратегийн талаас бодолцож, түүнчлэн аж ахуйн нэгжийн өөрийнх нь хөгжлийг бодолцох ёстой. Учир нь Төрийн өмчийн аж ахуйн нэгж бол улсын өмч, нийт иргэдийн өмч юм. Улс оронд үзүүлэх нөлөөллийн хувьд, улс орны олон улсын өрсөлдөх чадвар, өөрчлөлт шинэчлэлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хамгийн чухал нь улс орны аюулгүй байдал, үнэ өртгийг хадгалах, нэмэгдүүлэхэд оршино. Ийнхүү хэрэгцээ шаардлага, олон талын хэрэгцээ шаардлагад үндэслэн бодолхийлэх хэрэгтэй" гэжээ.

Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт удирдлагын хорооны Аж ахуйн нэгжийн шинэчлэлтийн газрын орлогч дарга асан Жөү Фаншэн хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө, төвийн аж ахуйн нэгжийг нэгтгэнэ гэдэг сонин зүйл биш гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт удирдлагын хороо анх байгуулагдах үед, тухайн үед байсан төвийн 196 аж ахуйн нэгжийг нийлүүлж 80-100 аж ахуйн нэгж болгох, түүний 30-50 аж ахуйн нэгжийг олон улсад өрсөлдөх чадвар бүхий том аж ахуйн нэгж, корпораци болгон хөгжүүлэх санаачилга гаргаж байсан юм. Иймээс энэ бол аль дээр үед нэгэнт дурдсан зорилт юм. Харин энэ удаагийн цуу үгэнд шинээр санаачилсан зүйл биш" гэсэн байна.

Ли Жинь, төвийн аж ахуйн нэгжийг дахин нэгтгэх нь ирээдүйн хөгжлийн хандлага юм. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын стратеги дэвшүүлснээр тоноглолыг экспортлох нь өөрчлөлтийг ахиулж байна. Үүнд урт хугацаа шаардагдана. Төвийн аж ахуйн нэгжийн өөрчлөлтийн олон чухал баримт бичгийг гаргаагүй гэв. Тэрээр, "Зонхилох хэсэг нь тоноглолын үйлдвэрлэл ба зам тээврийн салбарт төвлөрч байна. Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын эрэлт хэрэгцээнд нийцэх ёстой. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийн оргил үе ирж байна гэхэд арай эрт байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлт гүнзгийрэхийг дагалдан төвөөс холбогдох баримт бичгийг гаргаагүй бөгөөд төрийн өмчит аж ахуйн нэгжийг нэгтгэх баримт бичгийг гаргаагүй байна. Ийнхүү хэрэгжүүлэхэд харгалзан үзэх бодлого дутагдаж байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжийг нэгтгэх оргил үе гэхээр холбогдох баримт бичгийг гаргасны дараа л биелэгдэнэ. Өдгөө зөвхөн бэлтгэл шатандаа байна" гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе