• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк Хятад тогтмол харилцаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-04-28 10:05:53

Америкийн Цагаан ордны дээд албаны хүн орон нутгийн цагаар 27-нд Вашингтонд, Америк, Хятад хоёр орны засгийн газрын бүх шатны байгууллага тогтмол харилцаж  байна. Хятад улсын дарга Ши Жиньпин 9-р сард Америкт төрийн айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан Америк тусгай цаг гаргаж хөтөлбөр боловсруулна гэжээ.

27-нд Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын комиссын Азийн үйл хэрэг хариуцах хэлтсийн дарга Еван Медейрос, 28-ны өдөр Барак Обама Японы ерөнхий сайд Шинзо Абетай Цагаан ордонд хэлэлцээ хийх бөгөөд Хятад улс ч хэлэлцээний нэг сэдэв болох юм гэжээ. Еван Медейрос, Хятад улс бүс нутгийн хүрээн дэх чухал улс орны хувьд Америк, Япон хоёр орон Хятад улстай бүтээлч, үр ашигтай харилцаатай байхыг хүсэж байна. Түүнчлэн тус хоёр орон Хятад улстай Ази тивд тэрчлэн дэлхийн хэмжээнд хамтран ажиллаж, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг талын өрсөлдөөн сорилттой тэмцэхийг хүсэж байна. Хятад улс энх тайвнаар хөгжихийг Америк, Япон сайшааж байна гэжээ. Тэрээр, Хятад, Япон хоёр орны харилцаа сайжрахыг дэмжих бөгөөд хоёр орны удирдагч хэлхээ холбоотой хэвээр байхыг хүсэж байна гэлээ. Америк, Япон хоёр орон Хятад улсын зарим асуудалд санал зөрөлдөөнтэй байна. Азийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хамгаалахын тулд Барак Обама, Шинзо Абегийн хамт энэхүү санал зөрөлдөөнийг зохицуулах үр ашигтай арга хэмжээний тухай авч хэлэлцэх юм гэжээ.

\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе