• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эмчилгээний баг бэртсэн 83 хүнийг эмчлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-28 16:44:43

Сычуань мужийн Эрүүл хамгаалал, төлөвлөгөөт төрөлтийн хорооноос сэтгүүлчийн мэдээлснээр, Сычуаний зохион байгуулсан Хятадын засгийн газрын эмчилгээний анхны баг өдгөө Балбад бэртсэн 83 хүнийг эмчилж байна.

27-ны үдээс хойно тус баг Балбад хүрэлцэн очсоны дараа нэн даруй бэртсэн хүмүүсийг эмчлэхийн зэрэгцээ хуарангийн ойролцоох эмчилгээний нэг цэгт 5 мэргэжилтэн томилж, тухай орны эмч сувилагч нартай хамт ажиллав. Үлдсэн хүмүүс эмнэлэг байгуулах, тоног төхөөрөмж угсрах зэрэг ажлаа гардан хийж байна.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе