• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Олон улсын үйлдвэрлэх хүчин чадлын хамтын ажиллагааны дөрвөн зарчмыг баримтална

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-04-28 16:55:33

28-нд Бээжин хотноо Хятадын ГХЯ-ны сайд Ван И, Хятад улс олон улсын үйлдвэрлэх хүчин чадлын хамтын ажиллагааны дөрвөн зарчмыг баримтална гэж хэллээ.

Ван И, Хятад улсад олон улсын үйлдвэрлэх хүчин чадлын хамтын ажиллагааг зохион байгуулахад дараах дөрвөн зарчмыг баримтлах хэрэгтэй. Тухайлбал: Нэгд, шударга ёс ба ашгийг зэрэг чухалчлах. Хөгжиж буй улс орнуудад хандуулан Хятад улс Ши Жиньпин даргын дурдсан шударга ёс ба ашгийн үзэл баримтлалыг журамлаж, хамтран ажиллах явцдаа тэдний бэрхшээлийг бодолцох бөгөөд шаардлагатай үед санхүүгийн тусламж үзүүлнэ. Хоёрт, хамтран ажиллаж хамтдаа ашиг олох. Хятад улс бусад оронтой хамтран ажиллахдаа ганц талын ашгийг бодохгүй, сайн дурын, шударга, харилцан ашигтай байх үндсэн дээр үйлдвэрлэх хүчин чадлын хамтын ажиллагааг ажил хэрэгч, үр ашигтай зохион явуулна. Гуравт, нээлттэй, хүлээцтэй байх. Хятадын хамтын ажиллагаа ил тод, нээлттэй, жижиг орныг гадуурхахгүй бөгөөд сөргөөр өрсөлдөхгүй. Дөрөвт, зах зээлийн үйл ажиллагааг баримтална. Бид зах зээлийн зарчмыг чанад журамлаж, олон улсын жишигт нийцэх зарчмыг хэрэгжүүлж, аж үйлдвэрүүд бие даасан шийдвэр гаргах, олж алдхаа өөрсдөө хариуцах болно гэжээ.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе