• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өдөөн хатгалга хийхээ зогсоохыг Хятад улс Америкт шаардлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-27 19:38:02

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Олон улсын агаарын тээвэр, аяллын нислэгийн чөлөөт байдлыг хангахын тулд, Наньшагийн арал, усан доорх хадны ойролцоо усан хилийн агаарт Америкийн тал үргэлжлэн тандалт хийнэ гэдгээ Америкийн БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч саяхан дахин нотолжээ.

Үүнтэй холбогдуулан, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүн-ин 27-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Америкийн тал цэргийн нисэх онгоцоо илгээн, Хятадын арал, усан доорх хадны усан хилийн агаарт ойр зайнаас тандалт хийж байгаа явдал нь тэнгисийн агаарт маш амархнаар санамсаргүй хэрэг гарахад хүргэж мэдэх юм. Хариуцлагагүй аливаа үй ажиллагаагаа зогсоохыг Америкийн талд Хятад улс хүсч байна гэлээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе