• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Үзэсгэлэнт хөдөөгийн бүтээн байгуулалт" улсын стандарт нийтлэгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-27 16:06:58

Хятадын Хорио цээр хяналт шалгалтын ерөнхий газар, Үндэсний стандартын хороо 27-нд Бээжин хотноо "Үзэсгэлэнт хөдөөгийн бүтээн байгуулалтын гарын авлага" нэртэй үндэсний стандартыг албан ёсоор нийтэллээ. Энэхүү стандартыг 6-р сарын 1-ний өдрөөс эхэлж хэрэгжинэ.

Үндэсний стандартын хорооны дарга Тянь Шихүн мөн өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэхүү стандарт нь хөдөө тосгоны өвөрмөц онцлогтой хөгжилд үүрэг гүйцэтгэж, хөдөө тосгоны нөөц баялаг, нөхцөл боломжид тулгуурласан инновацийн хөгжлийг урамшуулан тэтгэх юм гэжээ.

"Гарын авлага"-ийн стандарт 12 бүлэгтэй, ерөнхий зарчим, тосгоны төлөвлөлт, тосгоны байгуулалт, байгаль орчин, эдийн засгийн хөгжил, олон нийтийн үйлчилгээ, хөдөө орон нутгийн соёл иргэншил, анхан шатны байгууллага, урт хугацааны үр ашигтай менежмент зэрэг есөн хэсэгтэй. Тосгоны байгуулалт, байгаль орчин, эдийн засгийн хөгжил, олон нийтийн үйлчилгээ зэрэг салбарт 21 төрлийн үзүүлэлт тогтоосон нь үзэсгэлэнт хөдөө тосгоны байгуулалтад зорилгын шинжтэй удирдамж болжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе