• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сансар огторгуй, интернет сүлжээний аюулгүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-27 16:55:31

Саяхан хэвлэгдсэн Хятадын Батлан хамгаалалтын цагаан номд, Хятад улс ирээдүйд, далай тэнгис, сансар огторгуй, интернет сүлжээ, цөмийн эрчим хүч гэсэн дөрвөн чухал салбарын аюулгүй байдал, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлжээ. Мөн анх удаа гадаад дахь эрх ашгийн шинжтэй бүс гэсэн ойлголтыг дурдсан нь Хятадын армийн олон улсын нийгэмлэгт гүйцэтгэх үүрэг хариуцлага улам их болсныг харуулжээ.

"Хятадын цэрэг дайны стратеги" бол Хятадын засгийн газраас гаргасан 9 дэх батлан хамгаалалтын цагаан ном юм. Цэрэг дайны стратегийн тухай энэ номд анх удаа системтэй өгүүлжээ. Мөн, Хятадын аюулгүйн 4 чухал салбар болох далай тэнгис, сансар огторгуй, интернет сүлжээ, цөмийн эрчим хүч зэргийг хөгжүүлэхийг анх удаа онцолсон юм.

Үүнд сансар огторгуйн хэсэгт, Хятад улс сансар огторгуйг энхийн зорилгоор ашиглахыг хичээж, зэр зэвсэгжүүлэхийг эрс эсэргүүцэн, сансар огторгуйн олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн гэжээ.

Хятадын Агаарын цэргийн дээд сургуулийн профессор Ван Минлян, "Сансар огторгуй хүн төрөлхтний хөгжилд үзүүлэх ач холбогдол улам чухал болж байна. Дэлхийн хөгжингүй орнууд болон зарим хөгжиж буй орнууд сансар огторгуйн хөгжлийг анхаарч байна. Улс бүр сансар огторгуйг хуулийн дагуу ашиглах эрхтэй боловч зарим орон сансар оторгүйг зэр зэвсэгжүүлэхээс сэрэмжлэх хэрэгтэй" гэжээ.

Бид сансар огторгуйн цэрэг дайны стратеги гэдгийг дурдсан нь дараах хоёр байдлаас үүссэн. Нэгд, сансар огторгуйн ашиглалтад аюулгүйн талаар тогтворгүй хүчин зүйл оршиж байхад үндэслэн сансар огторгуйн өөрчлөлтөд зохицох зайлшгүй сонголт юм. Хоёрт, бид мөн сансар огторгуйд үүсэж болзошгүй зарим байдлыг анхааран судалж, бүрэн эрхт том гүрэн болсны хувьд Пуужингийн аюулгүйн эсрэг зэрэг асуудлыг бодолцох нь зүй ёсны явдал гэжээ.

Интернет сүлжээний аюулгүйн талаар, тус цагаан номд, интернет сүлжээний орон зай бол эдийн засаг нийгмийн хөгжлийн шинэ тулгуур бөгөөд улс орны аюулгүйн шинэ салбар юм. Интернет сүлжээний олон улсын стратегийн өрсөлдөөн сорилт өдөр ирэх тусам хурцдаж байгаа өнөөдөр цөөн бус улс орон интернет сүлжээний орон зай дэх цэрэг армийн хөгжлийг анхаарах болжээ.

Хятад улс интернет сүлжээний аюулгүйн арми байгуулах эсэхийн тухай Хятадын Ардын чөлөөлөх армийн стратеги төлөвлөлтийн газрын хурандаа Ван Жин, Хятад улс интернет хакерын халдлагуудад ноцтой хохирч буй орны нэг. Эдүгээ улс орны аюулгүйн байдал болон хөгжлийн эрх ашгийг хөндөж буй интернет сүлжээнээс үүсэлтэй заналхийлэл улам хүндэрч байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Үндэсний интернет сүлжээний аюулгүй байдлыг хамгаалахын тулд, бид шинэ нөхцөл байдлын дагуу эрх үүрэгт тохирсон сүлжээний орон зайн хүчийг бий болгож, сүлжээний орон зайн эсэргүүцэх хүчин чадлыг хөгжүүлэх шаардлагатай. Үүнд дурдууштай нь Хятад улс энх тайван, аюулгүй, нээлттэй, хамтран ажилласан сүлжээний орон зай байгуулахыг идэвхтэй санаачилсаар ирсэн бөгөөд орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, орнуудын эдийн засаг, нийгмийг ахиулан, хүн төрөлхтөнд буян эдлүүлж, олон улсын энх тайван аюулгүй байдлыг ахиулахад бэлэн байна гэжээ.

Хятадын үндэсний ерөнхий хүчин чадал дээшлэхийн хирээр гадаадад үзүүлэх үр ашиг дэлхий нийтийг хамарчээ. Улс орны гадаад дахь эрх ашгийг хамгаалах явдлыг Хятадын армийн чухал стратегийн үүрэг болгохыг цагаан номд тодорхойлсон бөгөөд "гадаад дахь эрх ашгийн шинжтэй бүс" гэх тодорхойлолтыг дурдсан юм. Ялангуяа гадаад дахь эрх ашгийн шинжтэй бүсийн аюулгүйн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг цагаан номд дурджээ. Бодит байдалд, Хятадын арми, Аден Персийн булангийн Сомалийн усан хил дэх худалдааны хөлөг онгоцыг хамгаалах, Йемений салж сарнисан орон болон гадаадын иргэдэд цэргийн хөлөг онгоц илгээх зэрэг улс орныхоо гадаад дахь эрх ашгийг хамгаалах талаар олон үйл ажиллагааг явуулсаар иржээ.

Ардын чөлөөлөх армийн Жанжин штабын газрын хурандаа Жанг Юйгөү хэлэхдээ, гадаад дахь эрх ашгийн бүс гэдэг нь гадаадын ашиг сонирхолтой нягт холбоотой бүсүүдийг хэлж байгаа юм. Хятадын арми олон улсын хамтын нийгэмлэгт улам илүү олон нийтийн аюулгүйн бүтээгдэхүүн хангах болно гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, Бидний гадаад дахь эрх ашгийн шинжтэй бүс нь гадуурхсан, зөрчилдсөн биш, Хятад улс гадаад дахь эрх ашиг аюулгүй байдлыг хамгаалах явцад хувийн эрх ашгаа хөөцөлдөхгүй, харин өөрийн эрх ашгаа бусад улс орны ард түмний эрх ашигтай нэгтгэхийг чухалчилдаг юм гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе