• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Путин Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечитэй уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-27 16:57:14

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 26-нд Кремлийн ордонд Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечийг хүлээн авч уулзжээ.

Путин хэлэхдээ, "дарга Ши Жиньпин "5 дугаар сарын 9-ний" ёслолд оролцож ОХУ-д амжилттай айлчилдаа. Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүн болон дэлхийн энх тайвныг хамгаалах чухал дохиог Орос Хятад хамтдаа гаргасан юм. Хятадын талтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлж, бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэн олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн талаар зөвшилцөн НҮБ, БРКИС-ын орнууд, ШХАБ зэргийн хүрээнд хийх зохицуулалтаа эрчимжүүлэхэд Оросын тал бэлэн байна" гэжээ.

Ян Жечи хэлэхдээ, "дарга Ши Жиньпин "5.9"-ны ёслолд амжилттай оролцсон нь Хятад Орос хамтран Дэлхийн хоёрдугаар дайн ялалтын үр дүн, олон улсын шударга ёсыг хамгаалах гэсэн шийдвэр зоргийг харууллаа. Хоёр орны төрийн тэргүүн Хятад Оросын иж бүрэн стратегийн зохицуулалт болон иж бүрэн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр шийдэж, Хятадын дэвшүүлсэн Торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалтыг Евразийн эдийн засгийн холбооны байгуулалттай холбон Хятад Оросын харилцааг тогтвортой эрүүл хөгжүүлэхэд шинэ эрч хүч сэлбэсэн. Оросын талтай хамтран хоёр орны төрийн тэргүүний тогтоосон чиглэл хамтын ажиллагааны чухал салбарт Хятад Оросын харилцаанд тасралтгүй шинэ ахиц гаргахад Хятадын тал бэлэн байна" гэжээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе