• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ази Европын дэд бүтцийн түншлэлийн яриа хэлцэл боллоо

CRI       (GMT+08:00) 2015-05-27 16:15:28

Ази Европын дэд бүтцийн түншлэлийн яриа хэлцэл 27-нд Чүнчин хотод боллоо. ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли нээлтийн хуралд оролцон үг хэлсэн байна.

Тэрээр хэлэхдээ, Ази Европын дэд бүтцийн түншлэлийн хамтын ажиллагааг ахиулахад хүчээ нэгтгэх хэрэгтэй. Дараах таван төрлийн түншлэлээр эе зохицонгуй хөгжлийг ахиулах хэрэгтэй. Нэгд, бодлогын уялдааг эрчимжүүлэн, Ази Европын дэд бүтцийн түншлэлийн хамтын ажиллагааны талаар нийтлэг ойлголттой болох, олон орны дэд бүтцийн түншлэлийн аж үйлдвэрийн хөгжлийн стратегийн уялдаатай хөгжлийг батлах. Хоёрт, дэд бүтцийн тоног төхөөрөмжийн түншлэлийг эрчимжүүлж, зам харилцаа, холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтцийн тоног төхөөрөмжийн гол суваг, холбоос, чухал бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, олон улсын аж үйлдвэрийн хамтын ажиллагааг идэвхтэй ахиулах. Гуравт, худалдааг саадгүй болгож, тэнцвэртэй өсөлт, харилцан ашигтай хамтын ажиллагаанд ашиг тус өгөх Ази Европын эдийн засаг худалдааны чөлөөт зах зээлийг бий болгож, хөрөнгө оруулалт худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, давуу талуудаа харилцан ашиглах. Дөрөвт, банк санхүү хөрөнгө мөнгөний уялдаа холбоог эрчимжүүлэн, хөрөнгө хуримтлуулан хөрөнгө оруулах зохицуулалтыг боловсронгуй болгож, Ази Европын дэд бүтцийн түншлэлийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааг нөлөөлж байгаа харш саадыг арилгах. Тавд, ард иргэдийн солилцоог идэвхжүүлж, шинжлэх ухаан техник, боловсрол, ажил эрхлэлт, аялал жуулчлал, боловсон хүчний зах зээлийг харилцан нээлттэй болгож, Ази Европын дэд бүтцийн түншлэлийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэх эдгээр болно гэжээ.

Жан Гаоли хэлэхдээ, Хятад улс нь Ази Европын гишүүн мөн. Хятадын хөгжил Ази Европын хөгжилтэй салшгүй холбоотой юм. Хятад улсын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам" санаачилгад олон орон идэвхтэй дэмжиж, олон талын ашиг тусыг харгалзсан хамтын хүсэл буй болсон байна. Хятад улс "нэг бүс нэг зам"-ын шугам дагуух орнуудтай хамтран Хятад-Монгол-Орос, Ази-Европын шинэ гүүр, Хятад-Төв Ази- Баруун Ази, Хятадын-Пакистан, Балба-Хятад-Энэтхэг-Мьянмар зэрэг эдийн засгийн хонгилыг идэвхтэй төлөвлөж байна. Азийн Дэд бүтцэд хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сан нь Ази Европын дэд бүтцийн түншлэлийн аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд хөрөнгө мөнгөний баталгаа хангаж байна. "Нэг бүс нэг зам" төсөл болон дэд бүтцийн түншлэл бол харилцан уялдаа холбоотой, харилцан нөхвөрлөж байдаг тул Ази Европын дэд бүтцийн түншлэлийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааны ирээдүй өөдрөг харагдаж байна гэлээ. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе