• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сэтгүүлчдийг хамгаалах асуудлаар тогтоол батлав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-28 09:53:09
27-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс санал нэгтэй тогтоол баталж, зэвсэгт мөргөлдөөний явцад сэтгүүлч зэрэг хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хохироосон үйл ажиллагааг зэмлэн буруушааж, гэмт хэргийн холбогдох хариуцлага нэхэмжлэхийг шаардсан байна.

Мөн өдөр Аюулгүйн зөвлөлөөс зэвсэгт мөргөлдөөний явцад сэтгүүлчдийг хамгаалах асуудлаар нээлттэй маргаан өрнүүлж, тогтоол баталсан юм. Уг тогтоолд тэмдэглэхдээ, зэвсэгт мөргөлдөөний явцад сэтгүүлч зэрэг хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хохироон дарамталсан бүх үйл ажиллагааг Аюулгүйн зөвлөлөөс зэмлэн буруушааж, эдгээр үйл ажиллагаагаа зогсоохыг мөргөлдөгч талуудаас шаардсан байна.

Аюулгүйн зөвлөлөөс цохон тэмдэглэхдээ, мөргөлдөөнтэй бүсэд эрсдэлтэй үүрэг гүйцэтгэж буй сэтгүүлчид эгэл иргэдэд нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй нөхцөлд, тэднийг эгэл иргэн хэмээн үзэж, хүндэтгэн хамгаалах ёстой гэжээ. Сэтгүүлчдийг хороосон үйл ажиллагаанд шийтгэл оногдуулахгүй байгаа явдлыг Аюулгүйн зөвлөлөөс зэмлэн буруушааж, олон орон өөр өөрийн харъяа нутагт шалгалт явуулж, гэмт ажиллагааны холбогдох хариуцлага нэхэмжлэхийг шаардсан байна. Түүнчлэн мөргөлдөөний явцад барьцаалсан хэвлэл мэдээллийн ажилтныг ямар ч болзолгүйгээр даруй суллахыг Аюулгүйн зөвлөлөөс шаардсан байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе