• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хариу арга хэмжээг сунгах эсэхийг нөгөө талын үйл ажиллагаанаас хамаарч шийднэ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-28 10:20:09

Синьхуа Агентлагийн мэдээ, 5-р сарын 27-нд Оросын ерөнхий сайд Медведев хэлэхдээ, Орос улс Өрнөдийн талын хориг арга хэмжээний эсрэг авсан хариу арга хэмжээний хугацааг сунгах эсэхийг нөгөө талын үйл ажиллагаанаас хамаарч шийднэ гэжээ.

Тэрээр мөн өдөр Санктпетрбургт хуралдсан олон улсын хууль эрх зүйн чуулганд, Орос улс сүүлийн үед холбогдох орны тавьсан хориг арга хэмжээний эсрэг авсан хариу арга хэмжээний хэрэгжүүлэх хугацааг сунгах асуудлыг шийднэ. Оросын талын шийдвэр холбогдох орнуудын явуулж буй үйл ажиллагаатай адилхан байх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, одоогийн хориг арга хэмжээ нь олон улсын худалдааны харилцааны хөгжилд ашиггүй юм гэжээ.

Ноднин жилийн 3-р сараас хойш, Америк, Европын холбоо хоёр Украйны асуудлаар Орост олон удаа хориг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, Орос ч холбогдох хоригийн эсрэг хариу арга хэмжээ авсан юм.     \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе