• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк бол хэт даврагч хүчнийг шуурхай өргөтгөсөн гэмт хэрэгтэн гэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-28 10:51:00

Америкийн Батлан хамгаалахын сайд Эштон Картер тун саяхан Иракийн зэвсэгт хүчнийг "тулалдалгүй зугтаасан" гэж буруутгасантай холбогдуулан Иракийн зарим судлаач, "хэт даврагч Исламын улсыг, Ирак, Сири, Ойрх дорнодын орнуудад шуурхай өргөжүүлсэн гэмт хэрэгтэн бол Америк улс" гэжээ.

Картер 25-нд Америкийн телевизийн мэдээний нэвтрүүлгээр Иракийн чухал суурин Рамади "Исламын улс"-ын гарт орсон явдалтай холбогдуулан Иракийн засгийн газрын армийг илээр шүүмжилсэн бөгөөд тэднийг "тулалдалгүй зугтаасан" гэсэн байна.

Үүнд хандуулан Багдадын их сургуулийн улс төрийн факультетын профессор Амали, Картерийн хэлснийг шүүмжилж, "Ихэнх Иракчуудын үзэж байгаагаар Америк олон улсын асуудлыг шийдвэрлэхдээ ноёрхох үзэл бодол, терроризмын эсрэг тэмцэлд хоёр давхар стандартыг дураар хэрэгжүүлсний улмаас Иракийн өнөөгийн замбараагүй байдлыг бий болголоо гэж үзэж байна гэжээ. "

\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе