• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шинжяний газар хөдлөлтөөр 3 хүн амиа алдаж, 71 хүн бэртэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-04 15:43:49

ШУӨЗО-ны намын хорооны суртал ухуулгын газрын гаргасан тоо бүртгэлээс үзвэл, 3-ны 18 цаг хүртэлх байдлаар, мөн өдрийн 9 цаг 7 минутад Шинжяны Хотен нутгийн Пишань сяньд болсон 6.5 баллын хүчтэй газар хөдлөлтөөр 3 хүн амиа алдаж, 71 хүн бэртээд байна. Одоогоор аврах ажил эмх цэгцтэй өрнөж, гамшигт өртсөн иргэдийн орон сууц, хоол хүнс, эм эмнэлэг зэрэг бэрхшээлтэй ажлуудыг зохицуулж байна.

Газар хөдөлсний дараа, Шинжянь хоёрдугаар зэрэглэлийн сэрэмжлүүлэг хэрэгжүүлж, ажлын багийг гамшгийн бүсэд томилсон бөгөөд гамшгийн бүсийг 20 сая юаниар санхүүжүүлжээ. ШУӨЗО 9 аврах машин, 33 хүнээс бүрдсэн эмчилгээний багийг гамшгийн бүсэд томилсон бөгөөд 20 хүнээс бүрдсэн аврах багийг томилж, авран туслах ажилд оролцуулж байна.

3-ны 18 цагийн байдлаар, газар хөдлөлтөд 12 мянга гаруй барилга байшин нурж сүйрэн, 66 мянга гаруй иргэдийг яаралтай нүүлгэсэн байна. Урьдчилсан дүнгээр, 190 сая юаний эдийн засгийн шууд гарз хохирол гарчээ. Гамшгийн байдалд шалгалт хийх ажил үргэлжилж байна.

\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе