• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Интернет сүлжээ+" арга хэмжээг ахиулах тухай удирдамж нийтэлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-04 15:46:51

Ерөнхий сайд Ли Кэжчянгийн зөвшөөрлөөр, Төрийн зөвлөл саяхан "интернет сүлжээ+" арга хэмжээг ахиулах тухай удирдамж нийтэлжээ. Энэ нь интернет сүлжээгээр хэрэглээний салбарыг үйлдвэрлэлийн салбар руу хөгжүүлэхийг ахиулж, аж үйлдвэрийн хөгжлийн төвшинг хурдтай дээшлүүлэн, ажил төрлийн инновацийн чадавхыг эрчимжүүлж, эдийн засаг нийгмийн хөгжлийн шинэ давуу тал, шинэ эрч хүчийг бэхжүүлэх чухал арга хэлбэр юм.

"Удирдамж"-д, хамт ашиг хүртэх, шинэчлэл нэгтгэх, өөрчлөлтийг ахиулах, тэргүүлэх салбарыг хөгжүүлэх, аюулгүй байдлыг батлах үндсэн зарчмыг баримталж, Хятадын интернет сүлжээний цар хэмжээний давуу болон хэрэглээний давуу талыг гүйцэд бадруулж, өөрчлөлт шинэчлэлт, зах зээлийн эрэлт хэрэгцээг ахиулж, интернет сүлжээ ба эдийн засаг нийгмийн салбаруудын уялдаа холбооны төвшинг дээшлүүлэх хэрэгтэй. Тэрчлэн 2018 он гэхэд, интернет сүлжээ хийгээд эдийн засаг нийгмийн салбаруудын уялдаа холбоог цаашид эрчимжүүлнэ. Мөн 2025 он гэхэд, "интернет сүлжээ +" эдийн засгийн шинэ төлөв байдлын анхны алхамыг бий болгож, "интернет сүлжээ +" -г Хятадын эдийн засаг нийгмийн инновацийн хөгжлийн чухал тулгуур хүчин болгоно гэж дурджээ

\Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе