• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ираны цөмийн хэлэлцээ Венад болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-05 15:14:23

Эцсийн бүлэгт Ираны цөмийн асуудлаарх бүх талын гэрээг тохиролцоход ердөө 2 хоног үлдээд байна. Ираны цөмийн асуудлын холбогдох тал Венад хэлэлцээгээ үргэлжлүүлж, бүх талын гэрээний баримт бичгийн талаар эцэслэн зөвшилцөж байна. Эх сурвалжид тэмдэглэснээр, Ираны цөмийн асуудлын зургаан орны гадаад харилцааны сайд нар Венад ажил хэрэгч байдлыг ханган ажиллах юм. Түүнчлэн ОУАЭХА идэвхтэй эедүүлэг хийж, Венад тохиролцоонд хүрэхээр хичээж байна.

4-нд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Керри хийгээд Ираны Гадаад харилцааны сайд Жавад Зариф ганцаарчилсан уулзалт хийв. Ираны АЭХ байгууллагын дарга асан Али-Акбар Салех хийгээд АНУ-ын эрчим хүчний яамны сайд Ернест Мониз нарын арга технологийн талаарх холбогдох хэлэлцээр үргэлжилж байна. Түүнчлэн Ираны цөмийн асуудлын зургаан орон хийгээд Ираны ерөнхий захралын түвшний улс төрийн зөвшилцөл болон технекийн багийн хэлэлцээ болж байгаа юм. Эх сурвалжид тэмдэглэснээр, 5-н юм уу 6-нд, Ираны цөмийн асуудлын зургаан орны Гадаад харилцааны сайд Венад дахин хэлэлцэж, гэрээ тохиролцохын төлөө эцсийн хүчээ шавхаж болзошгүй байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе