• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Украин, Гүрж, Молдав зэрэг оронд зэвсэг хөдөлгөх гэж буйг зэмлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-05 15:55:24

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг хэвлэлд ярицлага өгөхдөө: ОХУ-аас Украин, Гүрж, Молдав зэрэг оронд зэвсэг хөдөлгөхөөр бэлтгэж байгаа учраас НАТО цэрэг дайны арга хэмжээ авахад хүрэх болно гэжээ.

ОХУ-аас НАТО-д суугаа суурин төлөөлөгч Глушко НАТО-гийн үйл ажиллагааны талаар 30-ны өдөр хэлэхдээ: НАТО Европод цэргийн хүчнээ нэмж байгаа нь НАТО хийгээд ОХУ-ын харилцааны "Үндсэн баримт бичиг"-ийг зөрчиж, "Цэргийн хүчнээ ихээр нэмэхгүй байх үүрэг"-ээ биелүүлээгүй юм. Тус байгууллага ОХУ-тай байх түншийн харилцаагаа орхиж, мөн ОХУ-ад хязгаарлалтын бодлого хэрэгжүүлж байгааг НАТО-гийн үйл ажиллагаанаас харж болох юм гэжээ.

Женс Столтенберг хэлэхдээ: НАТО сэргийлэлтийн чанартай хариу тусгал гаргаж байгаа нь олон улсын гэрээнд нийцэх юм гэжээ. Тэрээр тэмдэглэхдээ: "ОХУ Крымыг залгин нэгтгэж, Украины зүүн хэсгийн салан тусгаарлах этгээдэд орчин үеийн зэр зэвсэг, агаарын довтолгооноос сэргийлэх тоног төхөөрөмж хангаж, бас тэнд цэрэг арми илгээж байгаа нь түрэмгийлэл юм". "ОХУ зэвсэгт хүчнээр хилийн шугамаа өөрчилж, Украины үймээн самууныг үүсгэж байгаа учраас бид өөрийн холбоотноо хамгаалах ёстой" гэжээ.

Глушко үзэхдээ: НАТО-гийн эдгээр арга хэмжээ үнэндээ Украины хямралтай ямар ч холбогдолгүй юм. Хямрал үүсэхээс өмнө ОХУ-ыг хязгаарлах арга бодлого боловсруулаад байсан юм. ОХУ-ын аюулгүйн байдалд эдгээр арга хэмжээ заналхийлэл болж байгаа учраас ОХУ шаардлагатай хариу арга хэмжээ бүхнийг авах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе