• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн цэрэг "Исламын орон"-ы Сири дэх бааз руу дайралт хийжээ

CRI       (GMT+08:00) 2015-07-05 15:55:32

Америкийн цэрэг тэрчлэн түүний холбоотон 4-ний өдөр хэт даврагч бүлэглэл "Исламын орон"-ы Сири дэх бааз болох Ракыг агаараас 16 удаа дайрч уг байгууллагын хяналтад байгаа тоног төхөөрөмж, зам сувгийг сүйрүүлсэн байна гэж Америкийн цэрэг 4-ний өдөр мэдэгджээ.

Америкийн цэрэг хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Мөн өдрийн дайралт нь одоо болтол Сирийн хилд "Исламын орон" зэвсэгт хүчинд хийсэн хамгийн их нэг удаагийн дайралт болно гэжээ.

Өнгөрсөн оны 8-р сараас хойш Америкийн удирдсан холбоотны цэрэг "Исламын орон"-ы Иракийн хил дэх объект руу дайрч, мөн оны 9-р сард агаарын дайралтын хүрээгээ Сири хүртэл өргөтгөсөн юм.

Агаарын дайралт нь "Исламын орон" бүлэглэлийн зэвсэг тоноглолыг бага бус устгасан боловч уг байгууллагыг үндсээр нь устгаж чадахгүй юм. Америк улсын дотоодод хуурай цэрэг томилон "Исламын орон" бүлэглэлд цохилт өгөх тухай яриа үүсч байсан юм гэж Америкийн олон нийт үзсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе