• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Дмитрий Медведевтэй утсаар ярив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-05 15:19:10

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 3-ны үдээс хойно Оросын ерөнхий сайд Дмитрий Медведевийн урилгаар түүнтэй утсаар ярьжээ.

Дмитрий Медведев юуны өмнө Орос-Хятадын харилцааг нааштай үнэлээд, энэ оны эцсээр Хятадад айлчилж, Орос-Хятадын ерөнхий сайд нарын 20 дахь тогтмол уулзалтад оролцон, баялаг амжилтад хүрэхийг хүсэн хүлээж байгаагаа илэрхийлжээ.   

Ли Кэчян хэлэхдээ: Хятад Орос бол харилцан хамгийн том хөрш орон байж, хоёр орны ерөнхий сайд нарын тогтмол уулзалт нь баялаг амжилт тогтоосоор ирсэн. Оросын талтай хамтран дараачийн ээлжийн тогтмол уулзалтад сайтар бэлтгэж, хоёр орны харилцаа болон хамтын ажиллагаанд шинэ ахиц дэвшил гаргахад Хятадын тал бэлэн гэв.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе