• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монгол Улсын соёлын долоо хоногийн арга хэмжээ нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-05 15:24:22

МУ-ын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, ӨМ-ын Засгийн газрын хэвлэлийн алба, ӨМ-ын Гадаад соёлын солилцооны нийгэмлэгээс зохион байгуулсан Монгол Улсын соёлын долоо хоногийн арга хэмжээ өнөөдөр үдээс өмнө нээлтээ хийлээ.

7-р сарын 5-аас 9-ний өдрүүдэд зохиогдох "Соёлын долоо хоног" арга хэмжээний үеэр ӨМ-ын Хөххот, Ордос хотод МУ-ын Дорноговь аймгийн урлагийн чуулгын концерт тоглож, мөн аймгийн түүх, байгаль, иргэдийн амьжиргааг харуулсан фото зураг болон гар урлалын бүтээлийн үзэсгэлэн гарах юм. Түүнчлэн МУ болон ӨМӨЗО нь 8-ны үдээс хойш "Хятад-Монголын урлагийн салбарынхны семинар" зохиох юм байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе