• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эмэгтэй бөх Соёлчимэгтэй уулзлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-21 09:31:06

 

Бөхийн өлгий Үзэмчин нутгаар сурвалжилж явахдаа, Өвөр Монголын хэмжээнд гэсэнгүй өөр мужиудаар барилдаж явсан эмэгтэй бөх Соёлчимэгтэй уулзаж хөөрөлдсөн юм. Тэрээр анх ерээд онд бөхийн спортоор хичээллэхээр хөдөө нутгаасаа явганаар Хошуун төв хүрч байсан гэдэг. Түүний өвөө нутаг усандаа алдартай сайн бөх байсан. Хэр баргийн хүн өргөж даамгүй том чулууг өргөж шилжүүлсэн, тэрхүү чулуу одоо хүртэл уг орондоо хэвээр байдаг гэсэн. Тэрээр Өвөр Монголын төв Хөххотод хүрч, мэргэжлийн жүдо бөхөөр хичээллэхийн зэрэгцээ маш олон уралдаан тэмцээнд оролцож, амжилт гаргаж байжээ. Их спортод хүч үзэхийн хажуугаар монгол бөх барилдаж, харь нутаг, хөндлөн хошуугаар нэрд гарч явжээ. "Монгол найр наадамд эмэгтэй бөх барилдуулах ёстой" хэмээн өөрийн бодлоо нуулгүй хэлсэн Соёлчимэг хошуун төвдөө шавь нараа дасгалжуулж сууна.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе