• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өнө эртний өв соёлтой нутаг "Жалайд хошуу"

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-21 17:14:49

Өвөр Монголын сэтгүүлчид "удмын алтан хэлхээ,үүх түүх,өв соёл"аян замын сурвалжилгаар Хянган аймагт ажиллаж байна.

Хянган аймгийн Жалайд хошуу гэж онгон дархан байгаль, өнө эртний түүх соёлтой нутаг. Уг нутагт аж төрж байгаа Жалайд, Хорчин, Харчин, Дөрвөд, Урианхай зэрэг угсаа аймгийн Монголчууд энэ нутгийн түүх соёлыг бүтээлцсэн байдаг. Хошуу нутгийн түүх соёл судлаачдын үзэж байгаагаар, эрт дээр үед энэ нутагт анх ирж нутагшсан хүн ард бол Монголын Жалайр аймгийн хүмүүс байсан юм. Их Монгол улс байгуулагдахаас өмнө эртний Жалайр аймаг умардын өндөрлөгт алдар нэрээ мандуулж,одоогийн Монгол улсын зүүн биеийн нутаг, Хятадын зүүн хойд нутаг, Хөлөн Буйр нуур, Хянганы нуруугаар нүүдэллэн аж төрдөг нэлээд баян хүчирхэг аймаг байжээ. Жалайрчууд Чингис хааны байгуулсан их Монгол төрд хүч хөлсөө өргөж явсан аймгийн нэгэн байсан түүхтэй. Одоо тус нутагт аж төрж байгаа Жалайрын хойчийг "Жалайд"хэмээн нэрлэх болжээ.

Их Хянганы нурууны хормой түшсэн Жалайд нутгийн баруун хойд талд "Богд уул" хэмээн нэгэн хайрхан бий. Жалайд хошууны хүн зон энэ хайрхнаа жил бүрийн найман сард өлзийт өдрийг сонгож сүсэглэн тахисаар байна. Богд уулыг эрт дээр үед "Эх Доён өндөр" буюу "Өлзий Цогт" гэж нэрлэж ирсэн түүхтэй. Аль найман зууны тэртээ Чингис хаан өөрийн эх Өэлүн Үжинийг нас нөгчсөний Богд уулыг тахих болсноос "Эх Доён өндөр"гэж нэрлэх болон бөгөөд Юан улсын Өвөг дээдэс жил бүр энэ уулыг тахиж байсан гэж Жалайдын түүх сударт тэмдэглэсэн байдаг. Хожим үе үеийн Жалайд хошууны ван энэ уулыг хошуу нутгийн тахилагтай болгон тахиж иржээ. Хорьдугаар зууны гучаад он болоод нийгэм төрийн олон шалтгааны улмаас хошууны тахилга хийхээ больсон ч ардууд тахисан хэвээр байжээ. 2004 оноос Жалайд хошууны захиргаанаас нутаг усныхаа түүх соёлыг дээдэлж, Богд уулын тахилгыг дахин сэргээжээ.

Өвөр Монголын радио телевизийн сэтгүүлч Нандир, Мишээл, Цог

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе