• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 26 дахь наадам Гэгээнталд зохиогдож байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-27 17:09:52

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 26 дахь наадам, Улаанцав хотын 11 дэх наадам болон Дөрвөд хошууны 26 дахь наадам энэ сарын 25-нд Гэгээнталд эхэллээ.

1990 оноос эхэлсэн "ӨМӨЗО-ны аялал жуулчлалын наадам" жил бүрийн 7-р сарын 25-31-ны өдрүүдэд Улаанцав хотын Гэгээнталын аялал жуулчлалын төвд зохиогдож ирсэн юм. Наадмыг ӨМ-ын аялал жуулчлалын холбоо, Улаанцав хотын захиргаа хамтран зохион байгуулдаг.

7 хоног үргэлжлэх уг наадамд "Эрийн гурван наадам" зохиож, морь сургах, уургалах, морин дээрх үзүүлбэр зэрэг урлагийн тоглолт, Хятад, Орос, Монгол гурван орны загвар өмсөгчдийн уралдаан, хөөмийн концерт зэрэг урлаг, уран сайхны арга хэмжээ болно.

Талын дуу хоолой радиогийн Боловсон мэдээлэв

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе