• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улаан мод сум

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-27 17:11:51

Өвөр Монголын сэтгүүлчид "Удмын алтан хэлхээ, үүх түүх, өв соёл" аян замын сурвалжилгаар Хянган аймагт ажиллаж явахдаа Хорчийн баруун гарын өмнөд хошууны Улаан мод сумын нутагт хүрсэн юм.

"Улаан мод" гэж уул, тал, ус, мод бүрдсэн сайхан нутаг. Хангай тэрэгний хүрдийг час улаанаар буддаг "улаан" нэртэй жимсний ургамал тал дүүрэн ургадгаар нь "Улаан мод" хэмээн сум нутгаа нэрлэжээ. Их Хянган давааны өмнө энгэрт орших Улаан мод сумын нутаг үнэхээр өнтэй, өнгөтэй сайхан. Энд амьдарч буй Хорчийн Монголчууд эртнээс нүүдэллэн малжиж ирсэн түүхтэй.

Одоо уг суманд дөрвөн мянга гаруй хүн оршин сууж байна. Дийлэнх нь хөдөө орон нутагтаа малаа маллаж байгаа. Эрт цагт тэд зундаа
Шилийн гол ,Үзэмчийн нутгаар оторлож явдаг байсан гэнэ. Өвөр Монголд сум гацаа, айл өрхийн нутаг гэж тодорхой заагласнаас хойш нүүдэллэн малжиж дийлшгүй болжээ. Хэдий тийм боловч энэ нутгийн малчид цаг үетэйгээ алхаа нийлүүлж ажил амьдралаа өөдтэй өнгөтэй авч явна.

Улаан мод сумын "Өвөр жалга" гацааны малчин Төмөр багана уулдаа мянгаад хоньтой байсан. Сүүлд эх малаа бүгдийг зараад дан хуц маллах болжээ. Орооны хугацанд хуцаа шууд зарах буюу түрээслэх маягаар ашиг олно. Үүний зэрэгцээ тэрээр бас өвс тарьж жилдээ хоёр удаа хурааж, гадагш борлуулж байна. Зуны хэдэн сарын хугацаанд жуулчлал хийж, ашиг орлого тун сайн байна гэж ярьж байсан.

 

Сэтгүүлч Нандир Мишээл Цог мэдээлэв

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе