• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын ухаалаг технологи түргэн хөгжиж байна

CRI       (GMT+08:00) 2015-07-27 17:18:33

2015 оны Хятадын ухаалаг технологийн хурал саяхан Бээжинд боллоо. Уг хурал "роботоор суралцах болон дүрсийг таних" , "Big data-гийн боломж сорилт", "Ухаалаг технологи болон таних шинжлэх ухаан", "Ухаалаг роботын ирээдүй" зэрэг халуун цэгийн асуудлаар ярилцсан байна.

Таны сонсож байгаа энэ яриа бол саяхан өндөрлөсөн RoboCup-ын 19-р тэмцээн дээр робот "Фийфий"-гийн орчуулга хийж байгаа яриа юм. Роботыг синхрон орчуулга хийлгэж чадаж байгаа ухаалаг технологийн ач тус.

Өнгөрөгч зууны 50-иад оны үед бий болсон ухаалаг технологи нь 60 гаруй жилийн хөгжлөөр одоо нэгэнт хүмүүсийн амьдралд газар сайгүй үзэгдэх зүйл болжээ. Саяын хэлсэн "Фийфий"-гээс гадна, хурууны хээ таних, авиа таних, өмсч болох бүтээгдэхүүн, жолоочгүй авто машин зэрэг ухаалаг бүтээгдэхүүн олон бий.

Эх сурвалжаас үзвэл, Хятадын ухаалаг технологи сүүлийн жилүүдэд түргэн хөгжиж, Хятадын бие даан бүтээсэн оюуны өмчийн эрхтэй үсэг таних, авиа таних, биологи таних, аж үйлдвэрийн робот, үйлчилгээний робот зэрэг шинжлэх ухаан технологийн бүтээгдэхүүн өргөн хэрэглээнд орсон байна. Тоо бүртгэлээс үзвэл, 2014 онд Хятадын зах зээл дэх аж үйлдвэрийн роботын борлуулалт 54%-иар нэмэгдэж, 56 мянган ширхэгт хүрсэн байна.

Бээжин хотын Тяньчэн технологийн бүрэн бус хариуцлагатай компани бол биологийг таньж, тоо баримтын аюулгүй байдлын салбар дахь улсын дотоодын аж ахуйн нэгж болно. Уг компани биологийг таньж, тоо баримтын аюулгүй байдлын салбарт олон оюуны өмчийн эрх авчээ.

Уг компаний хөдөлгөөнт эцсийн станцын стратегийн хамтын ажиллагааны газрын менежер Жао Вий-янь хэлэхдээ, Бид банкнд хүний нүүр, солонгон бүрхэвч, хурууны хээг оруулах зэрэг тоног төхөөрөмж нийлүүлдэг. Бидний тооцоо хийх арга бүр улсын нууц кодын газрын аюулгүйн баталгааны зөвшөөрлийг олсон юм. Худалдаанд хэрэглэгддэг 3 том нууц кодын зөвшөөрлийг олсон болохоор аюулгүй асуудал дээр санаа зовох хэрэггүй гэжээ.

Хятадын зарим ухаалаг технологийн зангилаа техник, ялангуяа тооцооны арга барил нь хөгжсөн орнуудын төвшинтэй нэг их зөрөөгүй ч зарим мэргэжилтний үзэж байгаагаар, Хятадын ухаалаг технологийн хөгжлийн төвшин хөгжсөн орнуудтай харьцуулахад мөн зөрөө ихтэй байна. Үүний зэрэгцээ, Хятадын ухаалаг технологийн хэрэглээний төвшин ч нэлээд догуур байгаа гэж үздэг.

Энэ талаар Хятадын шинжлэх ухааны академийн академич, Хятадын ухаалаг технологийн нийгэмлэгийн орлогч дарга Тань Теню хэлэхдээ, Зөрөөг эрхбиш олж харах хэрэгтэй, ялангуяа олон улсын нөлөөлөх хүчнээс үзэхэд технологи, аж үйлдвэрийг багтаасан зарим том том ухаалаг тоног төхөөрөмжийн систем мөн зөрөө ихтэй байна. Мөн энэхүү салбарын сэлбэг хэрэгсэл нь анхаарал хандуулж буй агуулгаас зөрөөтэй байна. Гэвч эдгээр хөгжлийн боломж болон улс орны чухалд үзэж байгаа төвшнөөс үзэхэд ирээдүйд хөгжлийн орон зай мөн байсаар гэжээ.
  
Мэргэжлийн хүмүүс ухаалаг технологийн хөгжлийг хэлэлцэх үеэр, Хятадын засгийн газар ч энэхүү салбарын хөгжилд анхаарал хандуулж байна. Өдгөө Хятад улс "Хятадад үйлдвэрлэв-2025", "Интернет +"үйл ажиллагааг хэрэгжүүлж, ухаалаг үйлдвэрлэл, ухаалаг технологиор гол болгосон үйл ажиллагааг өрнүүлэх хүсэлтэй байна. Ухаалаг технологийн эрүүл саруул тогтвортой хөгжил, мөн хөгжлийн үр бүтээлийг ард иргэдэд хүртээхийг батлахын тулд, нийгэм судалгааны үзэлтээс ухаалаг технологийн хүн төрөлхтний нийгэмд үзүүлэх үр нөлөөнөөс тал бүрээр нухацтай судалгаа хийж, хуулийн арга барилыг төгөлдөржүүлж, ухаалаг технологийн иновоцийн хөгжлийн сайн сайхан орчинг бий болгох хэрэгтэй гэж Тань Теню үзсэн байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе