• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин хотын Өвлийн олимпыг зохион байгуулах өргөдөл гаргасан хороо мэдэгдэл нийтлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-31 18:52:06

7-р сарын 31-ний өдөр болсон Олон улсын Олимпын хорооны 128-р хурлаар Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах 2022 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхтэй хотоор Бээжин хот шалгарсаныг мэдэгдэв. Мөн даруйд Бээжин хотын Өвлийн олимпыг зохион байгуулах өргөдөл гаргах хороо ялалт байгуулсан баярын мэдэгдэл гаргалаа.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулах эрхийг олоод бид маш баяртай байна. Олон улсын Олимпын хороо бидэнд итгэсэнд  талархаж байна. Гадаад дотоодын хэвлэл мэдээллийнхэн анхаарал хандуулж байсанд мөн баярлаж байна. Бүх Хятадын ард иргэд, Хонконг, Макао, Тайваний ах дүү нартаа, мөн хилийн чанад дахь Хятадын харьяатууд болон олон улсын найрсаг сэтгэлт хүмүүсийн тус дэмжлэгт баярлан талархаж байна. Өрсөлдөгч Алма-Ата хотод чин сэтгэлийн хүндэтгэл илэрхийлье. Тэдний Олимпизмын төлөөх мятрашгүй хичээл зүтгэл хүмүүсийн хүндэтгэл бишрэлийг хүртлээ гэжээ.

Бээжин хот зуны олимпыг зохион байгуулсан бөгөөд өвлийн олимпыг зохион байгуулах гэж буй хот учраас амлалаа бүрэн биелүүлж, 2022 оны Хаврын баярын үеэр Цагаан хэрмийн энгэрт "Цэвэр ариун цас мөс"-өн дээр бүх дэлхийн хүмүүс "найр хөөртэй болзох"-ыг урьж байна. 2022 онд та нартай Бээжинд уулзахыг хүсэн хүлээж байна. Та бүхэн Бээжинд тавтай морилно уу. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе