• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Юньшань Бээжин хотын баярын ажиллагаанд оролцон үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-31 19:31:35

7-р сарын 31-ний өдөр болсон Олон улсын Олимпын хорооны 128-р хурлаар Олон улсын олимпын хорооны дарга Томас Бах Бээжин хот 2022 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрх олсныг мэдэгдэв. Хятад улсын дарга Ши Жиньпин төлөөлөгчдөд захиа илгээж, баяр хүргэжээ.

31-ний орой, ХКН-ын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төвийн ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшань Бээжингийн Олимпын паркт очиж, олон нийтийн баярын үйл ажиллагаанд оролцож үг хэлэв.

Тэрээр, намын төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс Бээжин хот, Жанчхүү хотод баяр хүргэж, үүний төлөө хүчин зүтгэл оруулсан бүх хүнд талархал илэрхийлжээ.

Өвлийн олимпын зохион байгуулах тухай чухал шийдвэрийг намын төв хороо, Төвийн зөвлөлөөс гаргасан. Энэ бол бүх Хятадын тэрбум 300 сая иргэний хамтын хүсэл мөрөөдөл юм. Үүгээр өвлийн олимпын наадмыг зохион байгуулах ажил эхэллээ. Бүх төрлийн ажлыг сайтар хийж, гайхамшигт, ер бусын, шилдэг олимпыг наадам зохион байгуулахын төлөө хүн бүр зүтгэх ёстой гэж Лю Юньшань хэлэв.

Тэрээр бүх дэлхийн хүмүүсийг Бээжинд морилж ирэхийг урилаа. \Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе