• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын АЧА-ийн 88 жилийн түүхт ойг Улаанбаатарт тэмдэглэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-07-31 10:53:26


Цэргийн атташе, ахлах хуранда Бао Юйхай хүлээн авалт дээр үг хэлж байна

БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, ахлах хуранда Бао Юйхай 2015 оны 7-р сарын 30-ны орой Элчин сайдын яамдаа хүлээн авалт хийж, Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 88 жилийн түүхт ойг тэмдэглэв.

Ахлах хурандаа Бао Юйхай хүлээн авалт дээр үг хэлэхдээ, ХАЧА-ийн 88 жилийн гэрэл цацрангуй түүх, сүүлийн жилүүдэд дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөө оруулсан хувь нэмрийг эргэн дүгнээд, шинээр нийтлэгдсэн "Хятадын Цэрэг Армийн Стратеги" цагаан номыг танилцуулсан юм. Тэрээр ХАЧА-ийн шинэ түүхэн цаг үе дэх стратегийн үүрэг зорилтыг тодорхойлж, Хятад улс хамгаалалтын шинж чанар бүхий батлан хамгаалах бодлого баримтлан, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг тэмдэглэв. Өнөөг хүртэлх байдлаар Хятад улс НҮБ-ын 9 бүсэд энхийг сахиулах 30 мянган цэрэг илгээсэн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын дотор хамгийн олон цэрэг илгээсэн орон болсныг Бао Юйхай онцоллоо.


Цэргийн атташе, ахлах хуранда Бао Юйхай болон түүний гэргий,
дэд атташе, хуранда Ян Шүнь болон түүний гэргий зочноо угтаж байгаа нь

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад Монголын арми уламжлалт найрсаг харилцаатай, 70 жилийн өмнө Зөвлөлт-Монголын холбоотны арми Хятадын армитай хамт Японы түрэмгийлэгчидтэй байлдаж, Дэлхийн фашизмын эсрэг дайны эцсийн ялалтад асар их гавьяа байгуулсан билээ. Өдгөө хоёр арми хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын энхийг дэмжин сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхийн энх тайванг хамгаалахын төлөө илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэлээ.


Хүлээн авалтад оролцогсод

Хүлээн авалтын үеэр "Өнөөгийн Хятадын Арми" нэртэй ведио бичлэг үзүүлж, Хятадын армийн байгуулалт, олон улсын энхийг дэмжин сахиулах үйл ажиллагаанд оролцсон байдлыг харуулсан ном сэтгүүл, гэрэл зураг дэлгэн үзүүлсэн юм.


МУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Болдбаатар хүлээн авалт дэр үг хэлж байна

Хүлээн авалтад БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны түр хамаарагч Ян Чиндүн, МУ-ын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, МУ-ын ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай зэрэг МУ-ын батлан хамгаалахын нэр хүндэт төлөөлөгчид, засгийн газрын ажилтнууд, гадаад орнуудаас МУ-д суугаа дипломат төлөөлөгчид, МУ-дахь Хятадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл, Хятадын цагаачид, оюутан сурагчид нийт 100 гаруй хүн оролцов.

ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе