• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Япон анх удаа Хирохитогийн дайныг зогсоох зарлигийн эх хувийг ил болгов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-08-01 17:22:31

Японы хааны ордны танхим 8-р сарын 1-ний өдөр Емперор Хирохитогийн уншсан дайн зогсох зарлигийн дуу бичлэгийн эх хувийг ил болголоо. Дайны үеийн хааны ордны агаарын дайралтаас хамгаалах нүхэн гэрийн гэрэл зураг, дүрс бичлэгийг ч ил болгосон байна.

1945 оны 8-р сарын 15-ний өдөр Японы эзэн хаан Хирохито дайныг зогсоох зарлиг уншиж, Япон уг дуугуй бууж өгсөнөө зарласан юм. Үүнээс өмнө Японы телевиз болон радиогоор гарч байсан дайныг зогсоох тухай зарлиг бүгд хуулбарууд нь байсан юм. Эх хувь нь 4 минут 30 секунд, хуулбараа бодвол уншлагын хурд нь арай түргэн юм байна.

Мөн Японы Хааны ордны танхимаас дайны үеийн агаарын дайралтаас хамгаалах нүхэн орцын гэрэл зураг, дүрс бичлэгийг 50 жилийн дараа олон нийтэд дахин ил болголоо. Хааны судар бичиг хадгалдаг өрөөг дайны үед хааны ордны агаараас хамгаалах нүхэн гэр болгон ашиглаж, 1945 оны 8-р сарын 14-ний өдрийн бууж өгөх шийдвэр гаргах хурлыг тэнд хуралдуулж байжээ.

Хааны ордны танхимын хэлснээр, дайны 70 жилийн ойн үеэр дайн дууссаны бэлэг тэмдэг болсон хоёр том түүхэн материалыг ил болгосон нь хүмүүс дайны түүхийг марталгүй цээжлэхэд тустай юм гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе