• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин олимпыг зохион байгуулах болсонд гадаад дотоодын хэвлэлүүд баяр хүргэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-01 17:23:31

7-р сарын 31-ний өдөр Бээжин Жанжхүү хоёр хот 2022 оны өвлийн олимпыг зохион байгуулах эрх оллоо. Ингэснээр Бээжин хот зуны болон өвлийн олимпыг зохион байгуулах анхны хот болох боломжтой боллоо. Үүнд дотоод гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагууд баяр хүргэж байна.

Хятадын биеийн тамир спортын үндэсний ерөнхий газар, Хятадын үйлдвэрчний ерөнхий эвлэл болон Хятадын олимпын хороо баярын мэдээндээ, Хятад улс өвлийн олимпыг зохион байгуулах нь дэлхийн хүн амын тавны нэг хувьд олимпын эв нэгдэл, нөхөрлөл, энх тайвны зорилт ойлголтыг уламжилж, 300 сая хүнийг адил бус хэлбэрээр цас мөсний спорт болон холбогдох аж үйлдвэрт татан оролцуулж, эрүүл Хятад улс жич олон улсын олимпын спортод шинэ хувь нэмэр оруулах болно гэжээ.

1-ний өдөр Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааны дарга Жэн Юе- Э, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Цүй Ши-Ань нар Бээжин 2022 оны өвлийн спортын наадам зохион байгуулах эрх авсанд баяр хүргэлээ.

Италийн Миланы спорт сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүнд анхаарал хандуулсан байна.

7-р сарын 31-ний өдөр Францын телевизүүд болон цахим сайтууд Бээжин, Жанжхүү 2022 оны өвлийн олимпын наадмыг зохион явуулах болсонд баяр хүргэлээ. Францын "Парисчууд" сонины сайт эхний хуудсандаа "Бээжин 2022 оны өвлийн олимпын зүг итгэл дүүрэн урагшилж байна" гэсэн гарчигтай мэдээ нийтэлж, Бээжин олимпыг зохион байгуулж байсан баялаг туршлагатай, асар их үр нөлөөтэй бөгөөд итгэл дүүрэн төсөв төлөвлөгөөтэй юм. 2008 оны зуны олимпын наадмын зохион байгуулах ажил төсөр төгөлдөр болсон нь Азийн энэ том гүрний бодит хүчнийг бүрэн харуулсан юм гэжээ.

Японы хэвлэл мэдээллүүдийн задлан шинжилснээр, Хятадын төв засгийн газар болон Хятадын удирдагчдын дэмжлэгтэйгээр санхүүгийн тогтвортой эрхлэлт болон хотын бүрэн чадавх нь Бээжин ялсны зангилаа болно гэжээ. Японы зарим цас мөсний спортын тамирчид ч Бээжинд баяр хүргэлээ. Бээжин өвлийн олимп зохион байгуулах нь цас мөсний спортын Хятадад дэлгэрэхэд тустай бөгөөд зүүн Азийн нэр нөлөөг дээшлүүлэх болно гэжээ.

Алма Ата хэдийгээр ялагдал хүлээсэн боловч Казахстаны гол гол сайт, телевиз, сонин мөн өдөр Бээжинд баяр хүргэж идэвхтэй үнэлсэн байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе