• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нисэх онгоцны сэг Бойнг 777 зорчигч тээврийн онгоцных болох нь тогтоогджээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-08-01 16:33:22
Малайзын агаарын тээврийн компаний мэдээгээр, 29-нд Францын харьяа Реюньон арал дээр олдсон нисэх онгоцны сэг Бойнг 777 зорчигч тээврийн нисэх онгоцных болох нь тогтоогджээ. Харин Францын талын мэдээгээр, уг сэг Малайзын агаарын тээврийн компанийн МH370 онгоцынх мөн эсэхийг тогтооход хэд хоногийн хугацаа хэрэгтэй гэж Малайзын Зам харилцааны яамны албаны хүн өчигдөр мэдээллээ.

Америкийн мэргэжилтний хэлж байгаагаар, олдсон сэг хэрэв Малайзын агаарын тээврийн компанийн МH370 нисэх онгоцных мөн болох нь тогтоогдвол нэг жил гаруй ор сураггүй болсон уг онгоц далайд сүйрсэн болохыг нотлох анхны баримт болно гэжээ.

Францын арми 30-ны үдээс хойш Реюньон аралд нисдэг тэрэг илгээсэн боловч одоогоор шинэ зүйл олоогүй байгааг Францын хэвлэлүүдээр мэдээлж байна. /Баатар орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе