• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америк хоригоо өргөтгөсөн нь Оростой зөрчлөө хурцатгахаас цаашгүй

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-08-01 15:55:03

Америк Орост тавьж буй хориг арга хэмжээнийхээ цар хүрээг өргөтгөсөн нь хоёр улсын зөрчлийг хурцатгахаас цаашгүй гэж ОХУ-ын Гадаад харилцааны яам 7-р сарын 31-нд илэрхийллээ.

ОХУ-ын Гадаад харилцааны яам мөн өдөр Америкийн Орост тавих хоригоо өргөтгөсөнтэй холбогдуулан мэдэгдэл гаргаж, "Америк Минскийн шинэ гэрээг даруйхан хэрэгжүүлэхийг Украинаас шаардахгүй мөртлөө гэдэргээ Украины хямралаар шалтаглаж Орост явуулж буй хоригийн цар хүрээгээ өргөжүүллээ. Америк Оросыг эсэргүүцэх зам сонгосон нь хоёр орны зөрчлийг улам хурцатгах болно гэжээ.

Америкийн Сангийн яам Оросын нэр бүхий 11 иргэн болон 15 аж ахуйн нэгжийн удирдлагыг хориг тавих жагсаалтад оруулсан ба өмнө нь хориг тавьсан Оросын томоохон корпорациудын охин компаниудыг багтаажээ.

2014 оны 3-р сараас Америк Орост Украины зүүн нутгийн иргэний зэвсэгт хүчнийг дэмжсэн гэх шалтгаар хориг тавьж эхэлсэн юм. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе