• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжин дэлхийд гайхагдсан, ер бусын, өвтэгш олимпыг зохион байгуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-01 16:09:04

2022 оны өвлийн олимпын эрхийг авсан Бээжингийн тал болон Олон улсын олимпын хорооноос 7-р сарын 31-ний орой Малайзын Куала Лумпурт нэгдсэн хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах Бээжин хот 2022 оны өвлийн олимпын эрхийг авсанд баяр хүргэж, энэхүү эрхийн төлөө хийсэн бүх ажлыг нь өндрөөр үнэллээ. Бээжин хотын засаг дарга Ван Аньшүнь, Бээжин хот дэлхийд гайхагдсан, ер бусын, өвтэгш олимпыг зохиохын тулд тэмцэнэ гэж амлаж, дөрвөн далайн таван тивийн ахан дүүст 2022 онд Бээжинд хаврын баяр тэмдэглэж, өвлийн олимп үзэхээр ирэхийг урилаа.

Ван Аньшүнь, ирэх 7 жилийн хугацаанд Бээжин хот өвлийн олимпын бэлтгэлээ Олон улсын олимпын хорооны холбогдох тогтоолын дагуу хийж, "Олимп 2020 хөтөлбөр"-ийг бүх талаар хэрэгжүүлж, "тамирчин төвтэй, тогтвортой хөгжил, арвич хэмнэлтэй " зарчмыг баримталж, 2008 оны олимпын ордон талбай зэргийг бүрэн ашиглан ажиллана гэжээ. \Хуар\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе