• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн ахицыг хамгаална

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-08-02 16:02:29

"2015 оны Ао мэнь, Тайваний харилцааны чуулга уулзалт"-ад урилгаар оролцож байгаа Хоёр эргийн харилцааны нийгэмлэгийн дэд дарга Сүн Яафү 1-нд Ао Мэньд цохон тэмдэглэхдээ: Хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн ахицыг хамгаалахад "9.2-ын нийтлэг ойлголт" болон "Тайваны тусгаар тогтнол"-ыг эсэргүүцэх улс төрийн үндэс суурийг улам бэхжүүлж, солилцоо хамтын ажиллагаа, зөвшилцөл хэлэлцээний байдлыг цаашид хэвээр хадгалж, хоёр эргийн эх орон нэгтэй ахан дүүсийн эв нэгдлийн төлөөх тэмцлийг ахиулж, "Тайваныг тусгаар тогтнуулах" гэсэн хагалан бутаргах ажиллагааг эрс эсэргүүцэх хэрэгтэй гэжээ.

Тэрээр мөн: Одоогоор хоёр эргийн харилцаа энх тайван хөгжлийн байдлаа хэвээр хадгалж, солилцоо хамтын ажиллагаа хийгээд эрх тэгш зөвшилцлийн шинэ ахицтай болж, урагшлуулан хөгжүүлэхэд эерэг сайн нөхцөлтэй болов. Түүнчлэн урт хугацаагаар оршиж байгаа асуудалтай тулгарч байгаа бөгөөд Тайваний эрх баригчдын шинэ өөрчлөлтийн нөлөөгөөс болж, чухал шинэ зангилаагийн үедээ байна. Хоёр эргийн харилцааны энх тайван хөгжил бол хамгаалах ёстой үйл явц гэдгийг бодит байдлаас харж болох юм. Дээр дурдсан "дөрвийг үргэлжлүүлэх" нь үндэс суурь, зам суваг, хөдөлгөгч хүч, нөхцөл боломж зэрэг талаар хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн ахицыг чухалчлан хамгаалах явдал болно гэжээ.

Ао Мэнь дэх Хятадын соёлын солилцооны нийгэмлэг болон Тайвань дахь Хятадын Хонконг, Ао Мэний нөхөрлөлийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан "2015 оны Ао Мэнь, Тайваний харилцааны чуулга уулзалт" 1-нд Ао Мэньд болов. Уг чуулга уулзалт "эдийн засгийн хөгжил хийгээд өндөр үр ашгийн үүрэг роль" гэсэн уриан дор болж, 100 гаруй эрдэмтэн мэргэжилтэн оролцсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе