• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын цагдаа Жан Нанийг мянга орчим хүн гашуудан мордуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-02 16:10:45

Жүншинь агентлагийн мэдээ: Хятадаас Сомалид суугаа элчин сайдын яамны цагдаа Жан Нань террорист дайралтад өртөж нас барсан бөгөөд түүний оршуулгын ёслол 8-р сарын 2-ны 9 цаг 30 минутад, Шань Дүн мужийн Жи Нань хотод болов.

Сомалийн орон нутгийн цагаар 7-р сарын 26-ны 16 цаг 30 минут орчимд Хятадаас Сомалид суугаа элчин сайдын яам байдаг давхар байшин террорист этгээдийн дайралтад өртөж, хамгаалалтын үүргээ гүйцэтгэж явсан Жан Нань машины дэлбэрэлтэд өртөж, их цус алдснаар, авралт үр дүнгүй болж нас барсан юм. Тэрээр 28 настай байжээ.

Хятадын Гадаад харилцааны яамны дэд сайд Жан Мин, ХКН-ын Шань Дүн мужийн хорооны нарийн бичгийн дарга Жян И Кан, Шань Дүн мужийн дарга Гүө Шүчин, Хятадын зэвсэгт цагдаагийн армийн улс төрийн хорооны дэд дарга Жан Рүйчин, Улс төрийн хэлтсийн дэд дарга Чэн Гүөжэнь, Сомалиас Хятадад суугаа элчин сайд Юсуф нарын 1000 орчим хүн түүний оршуулгын ёслолд оролцож, үрэгдсэн баатраа эцсийн замд нь үдэн мордуулсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе