• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ян Жези НҮБ-ын ерөнхий ассамблейн 69-р чуулганы дарга Сэм Kaхaмбaтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-02 16:13:31
Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Ян Жези 1-нд Дяо Юй Тай зочид буудалд НҮБ-ын ерөнхий ассамблейн 69-р чуулганы дарга, Угандагын гадаад хэргийн сайд Сэм Kaхaмбaтай уулзлаа.

Ян Жези хэлэхдээ: Энэ жил НҮБ байгуулагдсан, мөн дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаа. Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтарч 9-р сард зохион явуулах НҮБ-ын цуврал арга хэмжээний үр дүнг ахиулж, дэлхийн энх тайванг хамгаалан, хамтын хөгжлийг ахиулахыг Хятад улс хүсэж байна гэжээ.

Сэм Kaхaмбa Хятад улс 2022 оны өвлийн олимпын наадмыг зохион явуулах эрхийг авсанд баяр хүргээд, НҮБ-ын ажлыг дэмжсээр ирсэн Хятад улсад талархаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ: Хятадтай нягт хамтран ажиллаж, 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зохицуулахад нааштай хүчин зүтгэл гаргахад НҮБ бэлэн байна гэжээ. \Р\ 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе