• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Онгоцны хэлтэрхийг Францад тээвэрлэж аваачив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-02 16:16:02

Францын Реюньон арлаас олдсон онгоцны хэлтэрхийг 1-ний өдөр Францын Парисын Орлу онгоцны буудалд тээвэрлэж авчирсан ч холбогдох тодруулах ажлыг 5-ны өдрөөс албан ёсоор эхэлнэ. Хятадаас Реюньоны төв Сен-Денид суугаа ерөнхий консул Гөү Вэй хэлэхдээ: Энэхүү ажлын ахицад нягт анхаарал хандуулж байна гэжээ.

Малайзын зам тээврийн сайд Абдул Азиз Kapaви 1-нд Куала-Лумпурын олон улсын онгоцны буудалд хэлэхдээ: Реюньон арлаас олдсон онгоцны хэлтэрхийг Малайзын агаарын тээврийн МН370-р онгоцны хэлтэрхий мөн эсэхийг хараахан тодруулаагүй байна гэжээ. Тиймээс дураараа сэжиг даавар хийхгүй байж, эцсийн судалгаа шинжилгээний дүнг хүлээхийг иргэдээс хүсжээ.

Малайзын тал хоёр ажлын багийг томилж, нэг хэсэг нь Франц хүрч, Францын мэргэжилтэнтэй хамтран онгоцны хэлтэрхийд судалгаа хийнэ. Нөгөө хэсэг нь Францын Реюньон арал хүрч, нэн илүү гэрч баримт эрж хайх болно гэж тэрээр онцолжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе