• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Чүй Ши" сэтгүүл Хятадын ард түмний Японы эсрэг дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэе" өгүүлэл нийтлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-08-02 17:07:40
"Чүй Ши" сэтгүүл 15 дахь дугаартаа, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Фань Чанлүнгийн бичсэн "Японы эсрэг дайны үүх түүхийг цээжилж, дайны эсрэг үзэл санааг бадруулан, шинэ нөхцөл байдалд, цэргээ хүчирхэгжүүлэх зорилтын төлөө чармайн тэмцье- Хятадын ард түмний Японы эсрэг дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэе" өгүүлэл нийтэлжээ. Өгүүлэлд тэмдэглэхдээ: Хятадын ард түмний Японы эсрэг ялалт бол шударга ёсны ялалт, ард түмний ялалт, дэлхийн ялалт юм. Хятадын ард түмэн Японы эсрэг дайн хийж байгаа нь улс орноо хүчирхэгжүүлж, батлан хамгаалалтын хүчээ бэхжүүлж байгаа явдал юм. Улс орон хоцрогдонгуй байх, мөн баян чинээлэг байсан ч хүчирхэг их батлан хамгаалалтын хүчингүй бол мөн л гай зовлон, доромжлолыг хүлээх болно. Иймээс улс орноо баян чинээлэг болгоё гэвэл заавал армиа хүчирхэгжүүлэх чадвал улс орон сая амар амгалан байж чадна. Хятадын ард түмний Японы эсрэг дайн бол хамгийн тэмдэглүүштэй, түүхийн сургамж байгаа юм. Иймээс намын зааврыг сонсдог, дайны эсрэг тулалддаг, хэв суртал сайтай ардын армийг чармайн байгуулах хэрэгтэй юм гэжээ. \Р\
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе