• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Францын хэвлэлүүд олимпын төлөө санал оруулалтад анхаарал хандуулж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-08-02 16:43:50

7-р сарын 31-ний өдөр Бээжин Жанчхуу хотын хамт 2022 оны өвлийн олимпын эрхийг олсны хойно Францын гол гол хэвлэлүүд нэн даруй сайтаар мэдээлж, мөн 8-р сарын 1-нд хэвлэгдсэн олон сонин 2024 оны зуны олимпын төлөө өрсөлдөхөд Бээжингээс туршлага сурахыг Парист уриалав.

Биеийн тамир спортын хэвлэл "Ай Күйп" сонин мөн өдөр дөрөвний нэг хувийн хуудсаар Бээжингийн ялалт байгуулсан шалтгааны тухай судалгаа хийв. "Хүчирхэг талын шалтгаан" хэмээх уг өгүүлэлд: "44:40" нь Бээжин шинэ түүхийг бүтээв. Мөн зуных ба өвлийн олимпыг зэрэг зохиосон хот болно гэв.

Уг сонины өөр хуудсанд хэвлэгдсэн өгүүлэлд 2024 оны зуны олимпын төлөө өрсөлдөхөөр болсон Парис хот Бээжингээс туршлага сурахыг санал болгов. Өгүүлэлд: Бээжингийн эдийн засгийн хүчин гол зүйл болсон хэдий ч бүх зүйл нь биш юм гэв. "Хэтийн төлөвлөгөө маш чухал, холын харц, олимпын баялаг өв, тамирчдын байр суурь ба үүрэг, түүнчлэн олимпын спортод үзүүлэх урт хугацааны нөлөө байна" гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе