• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ливан шинэ ерөнхийлөгчөө сонгохыг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-08-02 16:45:19

НҮБ-ын Ливанд суугаа тусгай төлөөлөгч Кааг 1-ний өдөр Бейрутэд, санал зөрөлдөөнөө орхиж, шинэ ерөнхийлөгчөө нэн даруй сонгон гаргахыг Ливаны улс төрийн бүлгүүдэд уриалав.

Тэрээр мөн өдөр Ливаны цэрэг арми байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, Ливаны цэрэг арми улс орны энх тайван аюулгүй байдлыг баталгаажуулах талаар чухал үүрэг гүйцэтгэж, Ливаны үндэстнүүдийн эв нэгдлийн бэлэг тэмдэг болж байна гэв. Тэрээр мөн цэрэг армиа дэмжиж байгаа Ливаны олон салбарынханд талархал илэрхийлэв.

Ливаны цэрэг армид дэмжлэг үзүүлж, ялангуяа цэрэг армийн байлдах хүчнийг дээшлүүлэхийг Кааг Олон улсын хамтын нийгэмлэгт уриалав.

Тэрээр Ливанд урт хугацааны турш ерөнхийлөгчөө сонгон гаргаагүйд харамсаж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ санал зөрөлдөөнөө орхиж, улс орны ашиг сонирхол тогтвортой байдлыг тэргүүн байранд тавьж, шинэ ерөнхийлөгчөө нэн даруй сонгон гаргахыг Ливаны улс төрийн бүлгүүдэд уриалав. \Урьхан\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе